Энэ үйл явдлын хамгийн гайхалтай, хамгийн оргил цэг нь “Говь-Хянганд тулалдсан нь” кинонд Цэдэнбалын дүрийг бүтээж, түүхэн үнэнийг гуйвуулсан үзэл суртлын золиос болж, Төрийн шагнал хүртсэн жүжигчин Ц.Төмөрбаатар шагналаасаа татгалзсан явдал байлаа. Төмөрбаатар түүхэн бодит үнэн ба уран сайхны дүр хоёрын хоорондох асар том ангал, “Залуу жанжин”-ы бодит гавьяаг өөр хүнд наасныг ухаарч, өөрийн хүртсэн өндөр шагналаасаа татгалзсан юм.
Архи бол идээний дээд. Архичин бол хүний адаг. Төр архиар төсвөө бүрдүүлж байсан атлаа архийг түмэн янзаар хориглож ирсэн түүхтэй. Архинаас гарсан архичин бий. Төр харин архинаас салж чаддаггүй. Архидалт бол архины асуудал биш. Архины хориг бол шинэ зах зээлийн сурталчилгаа. Уушийн газар бол архины түүх биш, хүмүүсийн хамт өнгөрүүлсэн цаг хугацааны түүх. Архийг хөөвөл айлд ордог.
Монгол кино үйлдвэр ЗХУ-ын загвараар байгуулсан, үзэл суртлын үйлдвэрлэлийн шугам байлаа. Кино бол “зөв хүн”-ийг олноор үйлдвэрлэх хэрэгсэл байсан. Камерт МАХН-д таалагдах “бодит байдал” л багтдаг байв. МАХН-ын Төр Хорооны нарийн бичгийн дарга нарын 1932 оны нэгдүгээр сарын 2-ны нэгдүгээр хурлаар “Киноны явдал нь ард түмнийг хүмүүжүүлэх явдалд нэгэн ихээхэн зэвсэг даруй мөн болох тул” гэдэг тогтоол гаргаснаас хойно, 1935 онд “Монгол кино” үйлдвэрийг байгуулсан юм.
О.Номинчимэг нарын санаачилсан гэх Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бол хүүхдийн нэр, үхлээр далайлгасан филантро-хаант засаглалын загвар юм.
Өнгөрсөн арван жил төгрөгийн уналт, үнийн өсөлтийг амьдралаараа мэдэрсэн монголчууд МАН-ын хагарлаар Монголын төр засаг ёс суртахуун хийгээд эрхзүйн чадамжийн хувьд ёроолдоо хүрснийг хагас хугас ч болов сонсоцгоолоо. Жигшлээ, халаглалаа, хараалаа. Ардчиллаас хойш хамгийн урт хугацаанд засаг барьж, төрийг Улаан булан болгосон Л.Оюун-Эрдэнэ Монголыг адагт нь тултал муутгасан байгаасай билээ, ер нь тэгсэн ч байх.
Тохижилт үйлчилгээ, нийтийн үйлчилгээ, автобусны жолооч нарын цалинг бүгдийг 3.5 сая төгрөг болгон тогтоосон нь Монголын хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдал, төсвийн бодлогод шинэ маргаан үүсгэж байна.