Монголд далан мянга орчим захирал бий. 2011 оны Аж ахуйн нэгж (ААН)-ийн тооллогоор нийт 66 500 байгууллага бүртгэгджээ. Үүнээс 56 400 нь хувийн, 4 000 нь төсвийн, 6 000 нь төрийн бус байгууллага аж. Энэ дотор жин дарж буй хувийн ААН-ийн удирдагч нарын дүр төрхийг гаргахаар “Эн Пи Си энд Мандал” ХХК, Сэтгэл судлалын үндэсний төв хамтран судалгаа хийжээ.
#улстөр
#нийтлэл
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар, өдгөө хүн төрөлхтөн шударга гэж үзэж буй тэр зарчмаар ширээнээсээ ширвүүлчихсэн Н.Энхбаяр дуугаа шингэрүүлж, савраа сольчихоод байн байн хаалга тогшиж байна.
#улстөр
#нийтлэл
Жэнко ялсан уу, Жүдогийн холбооны ерөнхийлөгч ялсан уу, Халтмаагийн Баттулга ялсан уу, С.Эрдэнэ ялсан уу, З.Энхболд ялсан уу, Ардчилсан Нам ялсан уу, Монголын Ардчилсан Холбоо ялсан уу, Монгол ялсан уу?
#улстөр
#нийтлэл
“Дэлхий сүйрдэг жил” (2012 он)-ийн өвөл youtube сайтад Radi-Aid: Africa for Norway нэртэй ролик тавигдав. Тэр дороо олны анхааралд өртлөө. “Африкчууд аа! Бид Норвегийн төлөө гараа сунгах болжээ.
#нийгэм
#нийтлэл
М.С.Горбачев гэдэг өл халзан нөхөр одоо ч амьд яваа. Саяхан LV-ийн рекламд тоглосон байна билээ. Энэ хүн 1985 онд СССР улсын удирдагч болонгуутаа Ленинград (Санк-Петербург) хотод “ускорение” (түргэтгэх) гэдэг шинэ ойлголт гаргасан юм. Үнэхээр нэг их удалгүй СССР улс, социалист систем тэр чигтээ нурсан. Зөнтэй хүн дээ.
#чөлөөт цаг
#дэлхий дахинд
#нийтлэл
Бид одоо бүгд хуулиа зөрчиж байна. Иргэд, цагдаа нар, УИХ-ын гишүүд нь ч хөгжмийн аянд хөлсөө дуслуулан хөхиүн баяртай хуулиа зөрчин бүжиж байна. Хэн нь ч дагадаггүй хуулийн хэрэг байна уу?! Уул нь монголчууд хуулиа дагавал татвар төлдөг, зөрчвөл торгууль өгдөг нийгэм байгуулсан ч аргагүйн эрхэнд хэн хүнгүй хахууль цутгачихаад л хууль дээр танец гишгэж байна.
#нийгэм
#нийтлэл