Батбаяр

@batbayar
218
нийтлэл
10,220,514
уншигдсан
6,832
сэтгэгдэл

Татвараа нэмбэл хариуцлагаа өндөрсөг

Замын эвдрэл гэмтлээс үүдэн машин тэргээрээ хохирсон бол Зөрчлийн тухай хуулийн 14.5.5 зүйлийг л яс хэрэгжүүлье.

Богдыг тойрсон будлиан

Монголын шарын шашинтнууд IX Богдоо хүлээн суух зуурт VIII Богдын зурагтай холбоотой яриа Улаанбатар хотын музейн захирал, гэрэл зурагчин С.Цацралтаас гарлаа. Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Хорьдугаар зууны Монгол гэрэл зурагт ном болон National Geographic-ийн монгол сэтгүүлд хэвлэгдсэн VIII Богдын бага насны гэх гэрэл зураг андуурагджээ.
#нийгэм #нийтлэл

Мүүнийх болох Чингис

Олон улсын хэвлэл мэдээллийн ажилтны XI их хурлаар далимдуулан 1990 онд ЗСБНХУ-д айлчилсан Сан Мён Мүүн М.С.Горбачёвт “Танай улс гуравхан үсгийн алдаа гаргасан, одоо К, О, М гурвыгаа аваад хаячихвал МУНИЗМ үлдэнэ” хэмээн айлджээ.
#нийгэм #нийтлэл

Хэлгүй бол төргүй

Энэ жилээс ЕБС төгсөгчид ЭЕШ-д өгөхийн тулд монгол хэл, бичгээр заавал шалгуулах боллоо. Уг шалгалтад муу дүн авлаа ч энэ жилдээ ЭЕШ-д нөлөөлөхгүй. Гэхдээ БШУЯ үүгээр монгол хэлний хэрэглээний түвшинг тогтоох, чанарын үнэлгээ хийх, ЕБС-уудын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах бодлогоо тодорхойлох гэнэ. Харин тусгай хөтөлбөрөөр явж ирсэн Баян-Өлгий аймагт арай өөр нөхцөл хэрэгтэй юу?!
#нийгэм #нийтлэл

Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл

Монгол кино үйлдвэр ЗХУ-ын загвараар байгуулсан, үзэл суртлын үйлдвэрлэлийн шугам байлаа. Кино бол “зөв хүн”-ийг олноор үйлдвэрлэх хэрэгсэл байсан. Камерт МАХН-д таалагдах “бодит байдал” л багтдаг байв. МАХН-ын Төр Хорооны нарийн бичгийн дарга нарын 1932 оны нэгдүгээр сарын 2-ны нэгдүгээр хурлаар “Киноны явдал нь ард түмнийг хүмүүжүүлэх явдалд нэгэн ихээхэн зэвсэг даруй мөн болох тул” гэдэг тогтоол гаргаснаас хойно, 1935 онд “Монгол кино” үйлдвэрийг байгуулсан юм.

ЗӨН БИЛГИЙН ОРОН ЗАЙ

Католик шашны нэг их мэргэн хувраг байж гэнэ. Мэргэн түргэн хувраг маань төрөх хүүхдийн хүйсийг яг таг хэлдгээрээ ихэд алдаршжээ.
#нийгэм #нийтлэл