2013 онд Соёлын төв өргөөний тайзан дээр “Х Түц”-ийн хошин шогчид 130 өдрийг өнгөрөөжээ. Харин “Шинэ үе”, “Маск” хоёр нийлээд 54 хоног эзэгнэсэн байна. Ингээд үлдсэн 181 өдрөөс 30 нь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан бол нийслэлчүүд бултаараа хөдөөлдөг долоодугаар сард мөнөөх тайз хошин шогоос салж амсхийсэн аж.
#нийгэм
#нийтлэл
Компьютер тоглоомын уршгаар өвөөгийнхөө наян насны найранд хоцорч ирсэн хүүг авга ах нь зураг авах ажлаар “шийтгэжээ”. Шийтгэл нь шагнал болж аппараттай хоцорсон жаал удалгүй сонирхлоо дагаад амьд хөгжмийн тоглолт алгасалгүй зураг авч эхлэв. Таалагддаг хамтлагуудынхаа цомгийг бүтээх санаа нь явсаар Mongolian metal heads төсөл болж, ноднин ажилдаа оржээ.
#нийгэм
#нийтлэл
Нэг нөхөр Фейсбүүкээр санал асуулга явуулжээ. Монголын хамгийн шилдэг охидын хамтлаг аль нь вэ? гээд дөрвөн нэр жагсаасны дотор Crash bash явж байна. Зарим уншигчиддаа танилцуулахад энэ бол хөвүүдийн поп хамтлаг л даа.
#нийгэм
#нийтлэл
Нам-засаг шагнал, шийтгэлийг хослуулаад ч малаа хорин саяас дээш өсгүүлж чадахгүй байжээ. Харин жил ирэх тусам нэмэгдэх хүн амаа махаар хангах асуудал улам хурц болов. Арга ядахдаа Ц.Урианхай нараар 1976 онд нэг тавагт 150 грамм орж байсан махыг 87 болгох нийтийн хоолны жор боловсруулуулжээ.
#нийгэм
#нийтлэл
Хүсэл тэмүүлэл нь хилсээр хоригдсон залуустай уулзахаар Ц.Мөнхтулгын хамт явахдаа хаалга андууран хүн айлгаж, хүүхэд уйлуулж орхив. Ц.Мөнхтулгад тоосон шинж огтхон ч алга. Будилаан хутгасандаа би гэмшив.
#нийгэм
#нийтлэл
Хуульчийн шинэхэн диплом өвөртөлсөн бүсгүй ханьтай болж, анхны үрээ төрүүлэв. Харамсалтай нь охин хүнд хэлбэрийн тархины саажилттай төрснийг эмч палхийтэл хэлжээ. Авааль нөхөр нь удалгүй эхнэр, хүүхэд хоёроо хаях замаар “үйлийн үр“-ээс мултарсан аж.
#нийгэм
#нийтлэл