Судалж мөрөөд. Сурч мөрөөд. Гашуун нялууныг амтлаж мөрөөд. Тэр бүхэнд тохируулж мөрөөд. Тэгээд чи мөрөөдсөн мөрөөдлийнхөө төлөө тэмцэж чад. Хүсэж тэмц. Тэсэж тэмц. Зүрх сэтгэл. Хүч тамир. Оюун ухаан. Байгаа бүхнээ зориулаад тэмц. Тэгэж чадвал..Чи сайн мөрөөдөгч байж чадна. Би ингэж бодож байна.
Өөрөөр хэлбэл: Чи өөрөө өөртэйгөө ярилц. Болох болохгүйг ярилцаж бай гэсэн үг. Зовлонд чи уусаж бүү алга бол. Зовлонг чи тэсэж өнгөр. Тэгээд сөрж үлдэх ёстой гээд цааш нь ургуулаад бод гэсэн үг.
Үрээ харсан ээж. Сэтгэл оюуны асар их тэсвэр, тэнхээг өөртөө бий болгож чаддаг. Тийм болохоор ээж юуг ч даван туулж чадна. Өвдсөн ч зовсон ч тэсэж чаддаг нь. Тэгээд үрээ хараад инээж чаддаг хүн орчлонд ганц ээж юм даа.
Эх хүний хайр нь гүн. Сэтгэх нь агуу. Сэрэх нь гайхамшиг. Тийм учраас тэр хайр юуг ч бий болгож чадна. Тэр хайранд бүх юмс оршдог. Тэр хайранд бүх зүйлс амьдардаг. Тэр хайранд амьгүй юмс амилдаг. Нар, сар, од гаригс, мод, уул ус бүгд түүнтэй ярьдаг. Тэр хайраар хүн өөрөө бүтээгдсэн юм. Тийм учраас ээж бол БУРХАН. Ээж бол ХАЙР. Эхийн хайр МӨНХ.