Судалж мөрөөд. Сурч мөрөөд. Гашуун нялууныг амтлаж мөрөөд. Тэр бүхэнд тохируулж мөрөөд. Тэгээд чи мөрөөдсөн мөрөөдлийнхөө төлөө тэмцэж чад. Хүсэж тэмц. Тэсэж тэмц. Зүрх сэтгэл. Хүч тамир. Оюун ухаан. Байгаа бүхнээ зориулаад тэмц. Тэгэж чадвал..Чи сайн мөрөөдөгч байж чадна. Би ингэж бодож байна.
Гаслал үгүй. Зовлон үгүй. Гутамшиг үгүй. Шунал үгүй. Мунхаг үгүй. ... Жаргал төгөлдөр. Амгалан төгөлдөр. Эд баялаг төгөлдөр. Энэ биеийг амьтан бүхэн олох болтугай хэмээн зарлигласан. Дияан тэргүүлсэн. Эрдэм ном, энэрэх ёс тэргүүлсэн. Номын ёсыг амьтан бүхэн олох болтугай хэмээн зарлигласан.