Батж.Батбаяр

@batjbatbayar
168
нийтлэл
4,455,027
уншигдсан
56
сэтгэгдэл

Асуудал

Одоогийн Монголд асуудал олон байнаа. Тухайлбал : Өмчийн эзэн иргэд биш, төр байж таарах уу? Төр хөрөнгө хурааж, мөнгөтэй ноцолдох зөв үү? Буруу юу? Ард түмний өмч гэнэ. Тэгээд ардын өмчийг ардууд өөрсдөө биш, ардын дарга үрж, зарж, тарааж болох уу? Үгүй юу?
#чөлөөт цаг #нийтлэл

Гэгээрэл

Сайн байна уу? Миний хүү. Миний охин. Аавыгаа сонс. Анхаарч сонс. Энэ биеэ зээлийн оромж мэт батгүйд санаж яв. Энэ насаа зүүдний үзэгдэл мэт үнэгүйд бодож бай. Ийм нэг үг байдаг юм. Юу гэсэн үг вэ гэвэл Юм бодож бай гэсэн үг. Юу ч бодохгүй явж болохгүй гэсэн үг. Амь амьдрал гэж юу болохыг бод гэсэн үг.
#чөлөөт цаг #нийтлэл

Бодол

Чи томоо дэлгүүртэй болъё гэвэл эхлээд жижигхэн мухлагтай бол. Тэгээд түүнийгээ дэлгүүр болтол нь торд гэсэн үг. Арч, зүлгэ, өнгө оруул. Цаг зав, хүч хөдөлмөрөө бүү хайрла гэсэн үг. Судал, суралц, бие сэтгэлээ бүрэн дайчил гэсэн үг.
#нийгэм #нийтлэл

Чи чадна

Яг есөн жил болжээ. Гэхдээ аав нь санаж байнаа. Тэр оройг аав нь санаж байна. Их хүйтэн жихүүн орой. Бас бүүдгэр. Харанхуй хоосон ертөнц байсан. Дахиад орчлонд нар мандаж, ногоо ургаж, шувууд жиргэхгүй юм шиг бодогдож байсан. Хэцүү байсан... хэлж чадахгүй байна... хэцүү байсан шүү. Миний хүү.
#нийгэм #нийтлэл

Инээмсэглэл

Аав нь одоо Солонгост Чэжү-д байна. Энэтхэгт очоод өчигдөр энд ирсэн. Тэнд би Далай ламтай уулзсан юм. Урьд нь би Далай ламтай уулзаж, мөргөж байсан. Гэхдээ энэ удаа урьд урьдынхаас илүү сайхан байлаа. Аав нь ганцаараа уулзсан. Далай ламтай тухтай сайхан ярилцсан. Далай лам бидэнд алтадсан цутгамал бурхан хайрласан.
#нийгэм #нийтлэл

Ухаарал

1970 оны өвөл. Тэгэхэд би 17 настай байлаа. Өвөл их хүйтэн болдог байсан. Толгой нүцгэн. Өнчин хүү надад өвөл хүйтэн байсан байх. Цэмбэн даавуу гуталтай аавд нь тэгэхэд өвөл хүйтэн байсан байхаа. Гэхдээ мэдэхгүй. Би их даардаг байсан.
#нийгэм #нийтлэл