Хархираа тогоруу бээр гол төлөв өмнөд Хятадаас, заримдаа хойд Африкаас манай Алтай, Хангай, Хэнтий болоод дорнын тал нутагт ирдэг. Ихэнх нь хойд ба зүүн Европ, баруун Азид зусдаг, тэндээс өмнөд Европ, Африк руу нүүж өвөлждөг гэж бичжээ.
Хималайн хажир нь “бүргэдийн толгой, далавчтай бөгөөд арслангийн бие цогцостой” гэж Славян ардын нэгэн домогт бас өгүүлжээ.
Гулз гэдэг нь манай орны "Мянган гулзатын нуруу" гэдгээс үүсэлтэй, орчин цагийнхаар бол угалз гэсэн үг. Молхи бичээч миний бие түүнийг “цагаан гулз” гэж нэрлэхээр бүдүүн зүрхлэв.