Нар зугуухан жаргаж, үдшийн сүүдэр буух харгуй горхины ус залгилж сэрэмж алдсан гэнэн импалаг отож өнгийх энэ гинс бол нөгөө зүйрмэглэж хэвтсэн гэндээс баруунш таарч дуранд минь өртсөн юм.
Мандалын зүрхэн анир, сүр сүлд, өршөөл, өнгө, үнэрийн ивгээлд наадуулж, цэнгэг агаар, амьд рашаан, зэрлэг тошлой, үхрийн нүд, чацарганы дээжээр тэтгэж өсгөсөн аав, ээжийнхээ ач буянд залбирч баршгүй.
Дэлхийн шилдэг зураг төсөл, инженерингийн шийдэл, тоног төхөөрөмжид суурилсан энэхүү нарийн төвөгтэй бүтээн байгуулалтыг манай үндэсний инженер, техникчид, ажилчид бүтээн босгосон нь бахархан тэмдэглүүштэй.
“ЭС ХАЙРЛАХЫН АРГАГҮЙ ЕРТӨНЦ” ЦУВРАЛААС
Үүлс зүмбэрлэж сэмэрсэн Их Тетоны цэнхэр уулсын сав газарт зэрлэг сарлагийн сүрэг бараадан идээшлэх өвөрмөц нэгэн гөрөөсөнд нүдний хараа өөрийн эрхгүй татагдана. Энэ болбоос Америкийн Вайомин мужийн уулархаг нутгийн нуга, гол мөрний сав хөндийг чимэглэсэн сэрээ эвэрт гөрөөс.