Арай хэтэрнэ ээ! Монгол Улс Төв Азидаа хамгийн ардчилсан улс. Монгол Улс Зүүн Хойд Азид ардчилсан гэгдэх гуравхан улсын нэг. Монгол Улс Ази тивдээ ардчилсан хэмээн цоллуулдаг гарын арван хуруунд багтаж тоологдох цөөн улсын нэг.
#улстөр
#нийтлэл
Тиль бол зөвхөн бизнес эрхлэгч биш. Тэр бол шинэ цагийн онтологийн стратегич. Түүний “ Zero to One” гэх бүтээл нь энгийн нэг бизнес зөвлөгөө бус, харин цаад агуулгаараа байхуйн тухай хариултыг бизнес болгох уриалга юм.
УИХ, Засгийн газрын гишүүдийн бараг 90 хувь нь бизнесмэнүүд. Тэдний ярьдаг гол бодлого нь топ хөрөнгө оруулагчдын өмч хөрөнгө ба гэрээг хэрхэн хураах тухай л сэдэв болсон аж.
Уг нь Олимп, Шинжлэх ухаан, Капитализм, Толерант ардчилал дөрөв байхад ковидын хор юу ч биш. Энэ дөрвөн хүлэг баатрын хүчээр хүн төрөлхтөн ковидыг ялаад зогсохгүй Марсыг ч эзэлнэ л дээ!
Элбэгээ ирэх хэрэгтэй. Монголдоо ирж тэмцэх хэрэгтэй. “Баттулгын шүүх” дээр очих хэрэгтэй. Шүүх хурлыг нээлттэй ил тод явуулахыг шаардах хэрэгтэй. Шүүх хурлыг орон даяар, өргөн нэвтрүүлгээр харуулах хэрэгтэй. Тэгээд, ардчиллын нэг амин сүнс болох шударга шүүхээр шүүлгэх монголчуудын эрх ямар байдалд орсныг ард түмэнд харуулах хэрэгтэй.
Олон түмнийг гэгээрүүлэх гэсэн бүтэлгүй оролдлогод найдаж байхаар үндэсний популистуудаа ухаараасай гэж горьдохоос өөр аргагүй. Тэд хэчнээн попорсон ч эрхбиш үр хүүхдүүдийнхээ амьдралыг арай Венесүэл шиг болгочихъё гэхгүй байлгүй дээ!