Бат-Үүл

@batuul
190
нийтлэл
9,914,411
уншигдсан
6,769
сэтгэгдэл

Алагчлал улсын эдийн засгийг алдаг!

Алагчлал л хүний аминд хүрч байна, гэр хорооллыг ядууруулсаар байна, улсын эдийн засгийг алсаар байна, нийгмийн хөгжил дэвшлийг саатуулсаар байгаа билээ! Үүнийг ойлгох хэмжээний боловсрол дарга нарт хэрэгтэй байна! Соён гэгээрэл хэрэгтэй байна! ​


Монголчууд ориг төрөө хоёр хөршдөө алдвал юу болох вэ?

Монголд хэн ч дарангуйлагч боллоо гэхэд хоёр хөршийн дэмжлэггүйгээр оршин тогтнож чадахгүй. Монголчууд бид өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэхдээ гаргуун хүмүүс бөгөөд хэн нэгэнд монополь эрх мэдэл өгчхөөд удаан харж суухааргүй амбицтай. Чанга гар хэрэгтэй гэж байгаа улстөрч бүхэн цаанаа өөрийгөө л чанга гар хэмээн бодно. Чанга гар хэрэгтэй хэмээх олон түмэн ч цагаа болоход чанга гар доороо удаан сууж чадахгүй. Тийм учраас, дарангуйлагч болох “манай путин” зайлшгүй дэмжлэг хүсэн хоёр хөршийн удирдагчийн “хөнжилд орж” таарна.

Ардчиллыг багалзуурдах “үл үзэгдэх гар”

409 ДҮГЭЭР ХОРИХ АНГИАС БИЧИЖ БАЙНА.

Ардчилсан Намын залуусын цаг

Монголчуудыг заяа нь хаяж, Хүрэлсүх үнэмлэхүй ялах юм бол Монголд авторитари дэглэм тогтох нь мадаггүй. Ийм аюулыг, өнөө цагийн бодит хүчин болсон Ардчилсан Намын залуус л зайлуулж чадна.

Мэдэгдэл

Сүүлийн үед намайг шүүх хурал хойшлогдсонтой холбогдуулан зарим хэвлэл мэдээллийнхэрэгслээр олон түмний тархийг угаах зорилготой гүжир гүтгэлгийн мэдээллийг эрчимтэй тараах боллоо.