Я.Баяраа

@Bayaraa.Ya
41
нийтлэл
548,513
уншигдсан
195
сэтгэгдэл

ЦАГААН ШУУГИАН, БАРААН АМЬДРАЛ

Америкт, тэгээд бүр сексийн хувьсгал, маркетингийн дэлбэрэлтийн эрин үед рекламны зохиол бичнэ гэдэг Хэмингуэйг 100 удаа хуулснаас илүү нөлөөг ирээдүйн “Дон”-д хайрлаж, богино өгүүлбэрээр хүний хорхойг гозолзуулам бичиж сурсан байна. Зохиолчдод хүн атаархуулчиж болмоор давуу тал байдаг бол тэр нь бүтэлгүйтэл нь туршлага болж, ахуйд дарлуулсан он жилүүд нь алдар нэрийн гишгүүр болдогт л байдаг байх.
#роман #дон делилло #цагаан шуугиан #уран зохиол

Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя!

Цаасан мөнгө нь эдүгээ цагт гүйлгээний зориулалтаа улам бүр алдаж, улс орнуудын түүх, соёлоо сурталчилах хэрэглүүр болж хувирч байна. Сүүлийн үед шинэчлэгдэн хэвлэгдэж буй мөнгөн дэвсгэртүүдийн хандлага ч үүнийг гэрчилнэ. Монгол Улс маань ч бас алдарт зохиолч, соён гэгээрүүлэгчдийнхээ гэгээн дүрийг мөнгөн дэвсгэрт дээрээ залах цаг болжээ. Миний санахаар орчин цагийн монгол утга зохиолын хэлийг хөгжин төлөвшихөд гол нөлөө үзүүлж, цаг төрийн хэрэгт хүчээ өргөсөн Дашдоржийн Нацагдоржийн дүрийг аль нэг мөнгөн дэвсгэрт дээр залахад буруудах зүйлгүй мэт.
#мөнгөн дэвсгэрт #нацагдорж #төгрөг ##уран зохиол

Баатар бол БААТАР

Найруулагч Баярцагааны Баатарын бүтээл, "Монгол ардын суут" жүжиг Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа ахин тоглогдож буйг тохиолдуулан, "Үндэстний ТОЙМ" сэтгүүлд 2018 онд хэвлүүлсэн нийтлэлээ ахин толилуулж байна.
#жүжиг #найруулагч #нямбаатар #театр #удэт #б.баатар #урианхай #монгол ардын суут #цахлай #чехов

Найруулагч Ч.Найдандорж: СОНГОДОГ ХИЙЦТЭЙ ГҮҮР

Найруулагч Чойнхорын Найдандорж Ардын жүжигчин цолоор шагнагдсаныг тохиолдуулан 2018 онд "Үндэстний ТОЙМ" сэтгүүлд сэтгүүлч Х.Шийлэгтөмөрийн хамт бэлтгэсэн ярилцлагаа ахин нийтэлж байна.
#театр #найдандорж #жүжиг #найруулагч

Ц.Дэлгэрмаа: Хүүхэдтэйгээ ярилцаад, өөрөө ч хичээгээд гурван зурагт ном уншчихсан байхад их зүйл тодорхой, бас хялбар болдог

Хүүхдэд зориулсан номын "Little Seven" редакцийн үүсгэн байгуулагч Ц.Дэлгэрмаагийн ярилцлага
#ц.дэлгэрмаа #little seven

Я.Баяраа: УРАН ЗОХИОЛ БОЛ ЯЛ, ЭХ ХЭЛ БОЛ ДӨНГӨ ГЭЖ ОЙЛГОСОН ИРЭЭДҮЙ АЙСУЙ

Зохиолч Я.Баяраа: Миний дотроо тээж явдаг зөрчил бол энэ нийгмийг бүрэлдүүлэгч, “эс ширхэг” болсон хүмүүсийн амьдралыг, тэдний дунд бий зөрчлийг гаргаж тавих ан гэх хүсэл. Түүнээс бус есөн шидийн гаж абсурд шийдэл, хүн төрөлхтний сэтгэлгээний ололтыг авчирч дүрүүд дээр наах, өвөрмөц содон харагдах санаа дэвшүүлэх нь дэд асуудал. Манай нийгмийн эгэл амьдралын гүнд гүн гүнзгий зөрчил хангалттай бий.
##гэмзэм ##ярилцлага #interview сэтгүүл #баримтат уран зохиол #жүжгийн зохиол #я:баяраа #м.батболд #кино зохиол #босуул #элсэлтийн ерөнхий шалгалт