Ардчилсан нам энэ янзаараа тарж бутраад, юу ч биш болвол хэнд ашигтай вэ? 31 жилийн турш УИХ- ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн 24 удаагийн сонгууль болсноос зургаад нь л ялалт байгуулж, элдэв муугаар чичлүүлж амьдарсан жирийн гишүүдэд нь лав онцын ялгаагүй болов уу. Харин Монголын ард түмэнд ашигтай юу? Асуултад ард түмэн сүүлийн хэдэн сонгуулиар хариулт өгчихлөө. Ардчилсан нам энэ янзаараа байвал ард түмэнд лав хэрэггүй болжээ.
##ардчилсаннам
##улстөр
##aн
Оросын их зохиолч Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ой энэ онд тохиож байна. Агуу зохиолчийн мэндэлсэн ойг дэлхийн даяар тэмдэглэхээр ЮНЕСКО зарласан билээ. Энэ хүрээнд Монгол Улсад Ф.М Достоевскийн алдарт "Гэм зэм" романыг жүжиг болгон тайзнаа тавихаар РЦНК-ийн дэргэдэх Орфей театр бэлтгэл ажилдаа ороод байна.
1960-аад оны төгсгөлөөс эхлэн орчуулгын эмнэг моринд эмээл тохсон Ц.Гомбосүрэн гуай бол Ф.М Достоевскийг монгол хэлнээ буулгасан гол орчуулагч билээ. Ц.Гомбосүрэн Ф.М Достоевскийн "Агуу тавал" гэгдэх таван романыг монгол хэлнээ орчуулаад байна. Бид энэхүү хөөрөлдөөнөөрөө Ц.Гомбосүрэн гуайн номын үйлс болоод, орчуулах эрдмийн зах зухаас уншигч танаа сөхөн харуулахыг хичээлээ.
#ц.гомбосүрэн
#ф.м достоевский
#орчуулга
#достоевский200
“RAN” (Самуун) бол Күросавагийн уран бүтээлийн “Гуравдугаар үе”-ийн (1965-1985) сүүлчийн кино байсан. Энэ үед агуу найруулагчийн уран бүтээл уналтад орж, бүтээлдээ санхүүжилт олох бэрх болсны сацуу, нэгэнтээ амиа хорлох оролдлого ч хийсэн удаатай. Тийм ч учраас хилийн чанадаас төсвөө босгохоос өөр аргагүйд хүрч Япон, Францын кино компаниудын хамтрал дээр бүтээл өндийжээ. Киноны ерөнхий нэр, дуудлага болгон ашигласан “Ran” гэдэг үгийг цогцоор авч харвал “эмх замбараагүй байдал”, “бослого” гээд янз бүрээр орчуулж болно. Эсвэл бүр “үймэрсэн”, “будилсан” гэсэн утга ч бас агуулагдаж буй.
#кино шүүмж
#суис
#күросава
Найруулагч Кристофер Ноланы “Од хоорондын аялал” (“Interstellar” 2014) нь кино урлагийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд тооцогддог. Шинжлэх ухааны гүн гүнзгий судалгаан дээр үндэслэгдэн бүтээгдсэнээрээ онцлогтой. Онолын физикч Кип Торн нь киноны бүхий л шинжлэх ухааны тооцоолол, томъёолол, таамаглал дээр нь ажилласан бөгөөд энэхүү туршлагаасаа улбаалан тэрээр “The Science of Interstellar” (“Од хоорондын аялал”-ын шинжлэх ухаан) бүтээлээ туурвисан ажээ.
#interstellar
#кино шүүмж
#суис
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат, С.Эрдэнэ нар сурталчилгааны хугацаа дуусахтай уралдан иргэдийн асуултанд хариулав. Тэдний ярианаас онцлох өнцгүүдийг түүвэрлэв: