НҮБ-ын хурал болоод Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын асуудлаар Олон улсын харилцааны судлаач-профессорД.Баярхүүтэй сэтгүүлч Ш.Оюунчимэг ярилцлаа.
Хөгждөггүйн тухай тэрс үгээ л үргэлжлүүлээд байна.
Өөрийнхөө сайн мууг хүн өөрөө л үүрэх ёстой, гэтэл монголчууд бусдад нялзаадаг араншинтэй. Ядуурсан гуйлагчилснаа надаас боллоо гэж байгаа монгол хүн би хараагүй.
Архи ба архидалт. Үндэсний аюулгүй байдлыг байтугай эх орны тусгаар тогтнолд заналхийлэх хэмжээнд очсон нэгдүгээр дайсан. Хэрэглэгч, үйлдвэрлэгч ялгаагүй эх орондоо хор хүргэж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг тээгч, хамгаалагч явах ёстой идэр залуу, эрүүл саруул, бүрэн бүтэн ухаан тархитай монгол хүмүүнийг (нийгмийн үндэс болсон монгол гэр бүлийг) энэ их архи алж дууслаа. Нэгдүгээр дайсан мөн үү?
Манайд нууцаар буглаж байгаа хэмээн би үздэг. Ийм их ядуусыг улам үржиг, өсөг гэсэн аятай байлгаад хадгалаад байгаа чинь нэг л өдөр тааж хэлэх аргагүй аюулыг бидэнд тулгаж мэднэ. Цагдаа, До яам тэр үед ёстой хүчгүйтнэ шүү.
Эрүүл саруул үндэстэн болохын төлөө зүгээр л хөгж! Байнга 30%-ийн наана цаана байдаг ядуурлаасаа үтэр түргэн сал! Ядууралгүй болчихвол биднийг зовооx гадаад дотоодын бүх дайсан чинь алга болчихно!