АНУ ба Өрнөдийн тулгаад буй дэлхийн дэг явцгүй болсон, бодит биш, либерал консерватив дэлхийн дэгийг сөрөх өөр дэгийг Хятад, Орос хоёр дэмжиж байна хэмээн хятад эрдэмтэн үзжээ. Хоёр орны харилцаан дахь эдийн засгийн потенциал Хятадын хувьд нэн чухал.
Монголчууд гэж ийм нэг жижиг атлаа бас аугаа үндсэнтэн байдаг юм байна, тэд маш чадварлаг, маш хичээнгүй, маш хэрсүү, эрүүл чийрэг улс хэмээн үнэлэхийг хоёр чихээрээ сонсож сууна гэдэг сэтгэл огшоосон хэрэг шүү дээ. Ялангуяа Иракт хамтран алба хашсан НАТО-гийн офицер польш хурандаа бүр бахархалтайгаар яриад байсан гээч. Энүүхэндээ гэж хэлэхэд Монгол-Польшийн орчин цагийн бат бэх харилцааны нэг үндэс нь Иракт хамтран энхийг сахиулж байсан тэр түүх байсан юм биш үү? Аззаяа гэх тэр түрүүч түүхэн гавьяатай шүү.
ЗСБНХУ оршин тогтнож байх үед Төв Азийн бүс нутаг нь хоёр их гүрэн-Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ-ын хилээр зааглагддаг байжээ. Хилийн бүсэд итгэлцлийг (цэрэггүй, айх аюулгүй) бэхжүүлэх асуудал бүр ЗСБНХУ-ын үеээс эхлэн Зөвлөлт-Хятадын хооронд хурцаар тавигдаж ирсэн байна.
#нийгэм
#нийтлэл
Энэхүү лут үг XIX зууны Британийн суут улс төрч Xенри Жон Темпл Палмерстоны амнаас 1848.03.01-нд Нийтийн танхимд цууриатсан юмсанж. Ямар ч өнцгөөс, хэзээ ч, хаана ч ухаж бодсон яалт ч үгүй үнэн, зөв үг.
#дэлхий дахинд
#нийтлэл
Гурван зорилгоор л Үндсэн хуулиндаа гар хүрч байгаа гэж ойлгогдохоор ярилцаж хэлэлцэж байна. Энэ нь 1) Ард түмнийхээ аж амьдралыг эрс сайжруулах; 2) Хариуцлага сахилга батыг эрс дээшлүүлэх (нэг үгээр энэ улсыг “эзэн”-тэй болгох); 3) Хүсээд хүсээд ирдэггүй тэр шударга ёс гээчийг тогтоох.
Түүхий нүүрс түлүүлэхгүйн төлөө, шахмал түлш түлүүлэхийн төлөө тэмцэж байгаа Засгийн газрыг би буруутгах гээгүй, харин ч хоёр гараа өргөн дэмжинэ. Тууштай, зоригтой дайрч хийгээч ээ, бүү дүлэгнээч хэмээн он солигдож буй мөчид уриалан дуудаж байна. Шинэ оны эхний өдөр амны билэггүй юм ярилаа гэж харааж зүхэхийг чинь тэвчиж хүлцэж чадна. Гэвч хэргээр энэ цаг үеийг тоочиглож байгаад эл нийтлэлээ гаргачихья гэж шийдлээ. Олон хүнд хүрэг, боож үхэх нь боож үхэг, бас санаж сэрэг!