“Өглөө”, “Тэмцэл” кинонд Богдыг ёстой нэг алж тавьсан дүр гардаг. Хамгийн хорлонтой, буг болсон амьтнаар дүрсэлжээ. Зарим сайтад “Өглөө”, “Тэмцэл” киноноос Богд оролцсон, Бодоо толгойлсон хуйвалдааны хорлонтой ярианы хэсгийг хасч сайт руу оруулсан байснаа буцаагаад сэргээчихсэн ч байх шиг.
Өөрийн буруугаас ядуурсан, архины балгаас амьдралаа үрсэн, залхуу, ажил үл хийгч, ажил гологч, алтан цагаа алдагч, энэ бүхэн чинь нөгөө “10 хувь” гэдгийг бүрдүүлэгч, тэдний өс хонзонгийн үндсэн шалтгаан нь ердөө тэр. Үндсэн шалтгаан нь өөрт нь байна.
Хамтарсан мэдэгдэлд ингэж даруухан тэмдэглэсэн болохоос аман хэлэлцээ, бусад уулзалтууд дээр “монголчуудын ардчилалд үнэнч байгаа”, “өдий хүртэл гуйвж дайвалгүй түүндээ үнэнч байсаар ирсэн”-д гайхшран бахдсан, баярласан үгс бишгүйдээ нэг сонсогдож байв. Зарим нэг уулзалт дээр “ийм их дарамтан дор ардчиллаа хамгаалсаар ирсэнд их баярлалаа” гэсэн үгс ч дуулдаж байв. Ардчиллаасаа бүү ухраасай гэсэн уриалга ч яваад байх шиг.
Тав дахь Ерөнхийлөгч маань Гиннесийн номд орох байх шүү. Богино хугацаанд олон мянган одон тэмдэг шагнал тарааснаараа. Манайхан хөөцөлдөөд тоо баримтыг нь бүрдүүлээд Гиннесийн номын редакцид өгчихөд бараг болчих юм биш үү? Гэм нь англи хэл рүү хөрвүүлээд нөгөө талд ойлгуулна гэдэг ёстой гачлантай. Ертөнцөд Монгол, Хойд Солонгост л коммунист утгаараа, бэлгэдлээрээ, гуншин, хэллэгээрээ оршиж байгаа одон медаль, шагналуудыг дэлхий дахинд ойлгуулна гэдэг хамгийн том нээнтэг.
2023 он дэлхий дахины хувьд 2022 оныхоосоо ч дор хямралтай байх шинжтэй. Энэ нь юуны өмнө Оросоос Украинд явуулж буй дайнаас ихээхэн шалтгаална. Дайн сунжрах удах тусам олон улсын харилцаа, тэр дундаа Монголын гадаад орчинд сөрөг бараан сүүдэр тусна.
Манайд нууцаар буглаж байгаа хэмээн би үздэг. Ийм их ядуусыг улам үржиг, өсөг гэсэн аятай байлгаад хадгалаад байгаа чинь нэг л өдөр тааж хэлэх аргагүй аюулыг бидэнд тулгаж мэднэ. Цагдаа, До яам тэр үед ёстой хүчгүйтнэ шүү.