Би мэдээж Монгол-Энэтхэгийн найрсаг харилцаа, стратегийн оюун санааны түншлэлийн төлөө хоёр гараа өргөн дэмжинэ. Оюун санааны түншлэл маань бодит агуулгаар баяжиж байгаад баярлан бахдана. Олон жил геополитикийн судалгаа хийж, хэд хэдэн ном бичсэний хувьд гарчигт өгүүлсэн асуудлаар байр сууриа илэрхийлье гэж шийдлээ. Монголын ард түмний эрхэм анд бөгөөд глобал геополитикийн нэг чухал тоглогч болчихоод байгаа Энэтхэг ба Н.Модиг танихад чинь мэдлэг болог ээ!
- Өмнөх 7 хоногт бичсэний үргэлжлэл
Айлчлалын цаана ядаж тэнд суугаа монгол иргэдэд үзүүлэх эерэг нөлөө, элдэв хөнгөлөлт, ажлын байр, орлого гэдгийг айлчлалын үед бодож тооцож үзсэн үү? Төрийн дээд түвшний айлчлалын цаана хоёр улсын жинхэнэ хамтын ажиллагаанд эерэг сүүдэр тусч, тэр нь худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын (нөгөө мөнгө чинь!) хамтын ажиллагаагаар баяжина, тэр нь удтал үргэлжилнэ гэдгийг тэвчээртэй хүлээх ур ухаан алга уу, монголчууд минь?
2023.09.18-19-нд НҮБ-д Тогтвортой хөгжлийн дэлхийн дээд хэмжээний уулзалт явагдав. Түүнд оролцох хувь тохиов. Тэр тухай эх орон руугаа татаж авчран хэдэн зүйл тэрлэснээ 2023 оны өдий үед уншигчдадаа хүргэсэн. Түүнийгээ дахин буулгая. Үндсэн санаа ба сэдвийн ач холбогдол бүр ч үнэд орсон гэж үзлээ.“Чилийсэн 7 жил” нь хатуу үүрэг биелүүлэх “чилийсэн 5 жил”-ийн босгоны өмнө ирлээ шүү. Хүлцэн уншина уу.