Сарын өмнөөс шатахууны үнэд төр оролцохгүй болсон. Одоо шатахууны үнэ импортлогчдын гарт шийдэгдэнэ. Харин төрийн бодлого тэдний гарт шийдэгдэх ёсгүй.
Хүн амын өсөлт, төвлөрлөөс үүдээд нийслэл хотод сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй, хүүхдүүд өдий төдийгөөрөө гэртээ, хараа хяналтгүй хаягдаж байгаа талаар жил бүрийн намар болохоор л бид дээр, дооргүй шаагидаг. Тэгвэл энэ сэдвийг зургадугаар сарын нэгэн гээд улсын цэцэрлэгүүд хаалгаа барьж, хашаандаа томоо цоож зүүгээд орхидог зуны саруудад ч хөндөх шаардлагатай болох нь ээ.
#нийгэм
#нийтлэл
АЦС баяжуулсан уран ашигладаг. Хэдий бага түвшний баяжуулалт шаардагддаг ч нэгэнт ийм түвшинд баяжуулах чадвартай бол цөмийн зэвсэгт ашигладаг өндөр түвшний баяжуулалтыг ч хийх боломжтой учраас өрнөдийн орнууд цөмийн энергийг цөмийн зэвсэг дэлгэрэх эрсдэл гэж үздэг. Тийм учраас францчууд уран олборлолтын дараа Монголд зөвхөн шар нунтаг гаргана. Нэг үгээр бол АЦС барихгүй гэж ойлгоход болох нөхцөл юм
Урьдчилан сэргийлэх багц бол нарийн мэргэжлийн эмч нар туршлага дээрээ суурилан гаргаж байгаа үзлэг, оношилгооны төрлүүд юм. Нийтлэг асуудал, хэрэгцээ шаардлагыг ажиглалт, судалгаа, статистикт үндэслэн тогтоох замаар багцуудыг гаргадаг. Аль насныханд ямар өвчин эмгэгийг урьдчилан тандах вэ, юунд анхаарах вэ гэдгийг мэргэжлийн үүднээс тогтооно гэсэн үг.
Цаазын ялыг сэргээх тухай биш эцэг, эх байх эрхийг хасах тухай энд ярих ёстой байж магадгүй.
Төсвийн орлого нь зарлагаа санхүүжүүлж чадаж байгаа эсэх нь Сангийн яамны хариуцах асуудал. Харин бодлого хамтынх байх ёстой. Одоо тойрог руу биш бодлого руу анхаарах цаг болжээ.