Дашрэнцэн

@dashrentsen
221
нийтлэл
7,983,923
уншигдсан
10,951
сэтгэгдэл

МАН цус шинжлэгч үү

Бодвол бөх барилдуулахад заавал цэвэр цусны Чингэсийн удмын бөх бол сайн, бусад нэг хоёрдугаар үеийн эрлийз цустай бөх бол муу гэж ангилдаггүй биз дээ. Бас барилдахын өмнө өрсөлдөгчөө гутаан доромжилж барилдахдаа зодох, балбах, хазах зэрэг элдэв балай мэх хийж болдоггүй баймаар юм.
#улстөр #нийтлэл

Ерөнхийлөгч, түрүү бөхийн бай биш

Цахиагийн Элбэгдорж яаж ч болохгүй 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг. Коммунист дэглэмтэй Монгол оронд ардчилсан хувьсгалын удирдагчдыг улс төрийн хайр энэрэл тосоогүй юм. Түүнийг дүүжлүүрийн олс, автомат бууны сумнаас бусад нь тоссон. Ардчилсан хувьсгалын удирдагч нарыг хэлэх хэлэхгүй үгсээр 1989 оноос эхлээд гутаасаар байгаад одоо бүүр ижил дасал болчихсон юм.
#улстөр #нийтлэл

Лениний сүнс

Орос, Польшийн нэрт зохиолч А, Ф Оссендовскийн “ЛЕНИН” гэдэг баримтат тууж Ж.Нэргүйн орчуулгаар уншигчдад хүрсэн нь Лениний тухай эерэг ойлголттой явсан олны дунд чухам л “дэлхий сүйрэх” анзааны сенсаац дэгдээгэд байна.
#нийгэм #нийтлэл

Ноёдын хувьсгал, Ардын хувьсгал болсон нь

Бидний үеийнхний толгойг социализмын үзэл суртлын худлаа түүхээр айхтар эргүүлж дээ. Ердөө нэг зуухан жилийн өмнөх түүхийг гэхэд л шал худлаа бичиж үлдээснийг яаж засч залруулна даа. Харин сүүлийн үеийн залуу түүхчид ямар нэгэн намын дарамтад оролгүй Орос, Хятад зэрэг том улсаас асуулгүй тэднээр түүхээ хянуулалгүй улсынхаа түүхийг бичиж эхэлж байгаа нь сайшаалтай.
#улстөр #нийтлэл

Таван толгойг “Эм Си Эс”-д өгөхөөр талууд ярилцаж байна

Төрийн өмчийн “Эрдэнэс таван толгой” компани үнэхээр сайн ажиллаж байгаа. Одоо дансандаа доллартай болсон. Биднүүсийн аль зургаан жилийн өмнө зээлээр аваад идчихсэн мөнгийг, хүн болгоны нэг сая төгрөгийн өрөндөө нүүрс нийлүүлэн төлж дуусч байна. Таван толгойд итгэх ард түмний итгэл 1072 хувьцааны горьдлого дахин нэмэгдлээ.
#эдийн засаг #нийтлэл

Крымдэх, Крымдүүлэх

Аугаа их Орос орон газар нутгаар дутаагүй. Дэлхийн бүх газар нутгийг зургаахан хуваахад нэг нь Оросынх байдаг болохоор газар нутаг нь илүүдмээр юм аа. Гэвч газар нутгаа тэлнэ гэдэг үеэс үед том том хаадын нь алдар гавьяа нэр төрийх нь хэрэг болтой юмаа. Орос орон алдагдсан нутгаа авна гэдэг нь Орос оронд хэрэггүй ч Путины нэр хүндэд хэрэгтэй.
#дэлхий дахинд #нийтлэл