Хөрөнгөтэй хүнийг үзэн ядах үзэл улам бүүр газар авсаар байна. Тэдний хөрөнгийг хурааж хамаг юмыг нь битүүмжилж, хураасан хөрөнгийг нь хувааж авах хуучаар нийгэм өвчилчихжээ. Ядуу байна гэдэг бахархал болж , ядуу ард иргэдийнхээ төлөө тэмцэгч улстөрчид од болж байна. “Олигархиудыг зайлуул”, “Баян новшнуудыг хараал идэг”, “Уул уурхайн компаний эзэдийг алаад өг” гэж хэвлэлүүд хашхираад ирлээ.
#нийгэм
#нийтлэл
Дэлхийн улс орнуудын дайтай хөгжье дэвшье гэхэд Монгол Улс нэг л зүйлээрээ яах аргагүй дутаад байдаг юм. Энэ бол хүний тоо. Дэндүү том газар нутагт хэтэрхий цөөхүүлээ амьдардаг
#нийгэм
#нийтлэл
Туурга тусгаар Украйн улсын хамгийн сор болсон Крым гэдэг үзэсгэлэнт газрыг Оросын Ерөнхийлөгч Путин айлгаж байгаад булаагаад авчихав. Гартаа барих зэвсэг, хотондоо дуугарах буугаа хураалгачихсан Украйн улс яаж ч чадсангүй. Уг нь Украйн улс хотонд дуугаргах сайн буутай байсан.
#нийгэм
#нийтлэл
Алгын чинээ газар, алгын чинээддэггүй юм байна. Газар гэдэг ер нь багададгүй юм билээ. Алгын чинээ газар гэдэг чинь уртаараа таван метр өргөнөөрөө хоёр метр орчим газрыг хэлнэ. Арван метр квадрат газар гэсэн үг. Бас хаанахын ч гэсэн нэг хүний булшны газар ойролцоогоор ийм байдаг юмуу даа.
#нийгэм
#нийтлэл
Доллар гэдэг ногоон мөнгөний ханш өсөхөд доллар байтугай монгол төгрөг цөөхөнтэй хүмүүс боож үхэх нь ээ. Улстөрч, оюутан, сэтгүүлч, захын архичин, траншейныхан, хөдөөгийн малчин, эмнэлгийн өвчтөнгүүд бүгд л долларын ханш өсч амьдрал сүйрч байна гэж үглэх юм. Үнэндээ Монголын хөдөө тэр аяараа, дээр нь хотын мань мэтэд долларын өсөлт ямар ч хамаагүй.
#нийгэм
#нийтлэл
Манай яруу алдарт луйварчин дарга нар үнэхээр сүүхээтэй юмаа. Тэд хүний бодоогүйг бодож, сэтгээгүйг сэтгэнэ. Ялангуяа газар дээрэмдэх тал дээр бол бүүр шинжлэх ухаан болтлоо хөгжөөд мэргэшчихсэн хэсэг бүлэг улс байна.
#нийгэм
#нийтлэл