Доржготов

@dorjgotov
320
нийтлэл
10,110,144
уншигдсан
12,817
сэтгэгдэл

Чөтгөрийн хар хайрцаг

Монголын хөгжлийг хэрхэн чөдөрлөх вэ? Тэр амархан! Яаж? Хүчээр бус мэхээр. Гэхдээ найдах нөөц ХХI зуунд ганц үлдсэн. Тэр нөөц нь монголчуудын оюуны хомсдол.

​“Тоншуул”-ын шарласан хуудсууд дээрх миний мөр

Миний роман, тууж, өгүүллэгээс өнгөрөгч нийгэмд биеэ хэрхэн авч явсан минь төсөөлөгдөнө буй зээ.

Сонгинохайрханчууд аа Бат-Үүлийгээ сонго

Халдашгүй суут ганц нам бус олон нам ухаан уралдуулан улсаа жолоодох замыг бид сонгосон. Өдгөө нэр дэвшигч хэн бэ гэж шилэхээс илүү сонгогчид хэн бэ гэдэг хөндүүр сэдэв болж. Сонгогчид гэгээрвэл зөв лидерүүд гарч ирнэ. Сонгогчид харанхуй бол бурхан ч дэвшээд нэмэргүй.

Алдаагаа заавал давтахаас өөр гарцгүй гэж үү?

Монголчууд гаднаас авсан зээлээ “чулуу болгож” чадалгүй үрж, өрөнд уначихаад, эцэст нь хөнгөлөлттэй зээл өгсөн улсаа шулагч гэж хараагаад, өөрсдийгөө эзэн Чингисийн эх оронч удам гэж биеэ магтаад байх юм. Ийм увайгүй улсад дахин зээл өгч, хөрөнгө оруулж, хамтрах гүрэн олдох уу? Бид мөнгөгүй болсон болохоос тэд мөнгөгүй болоогүй.
#нийгэм #нийтлэл

Бурхны өмнөх хөрөг

Булаалт хийдэг Ерөнхийлөгчдөө залбирах нэг л эвгүй. Булаалт бүхэн гэмт хэрэг гэдгийг бид-гурван саяул мэднэ. Хүүхний цүнх бус Засгийн эрх булаасан У.Хүрэлсүхдээ мөргөсөөр нүд аних болж байх шиг.

Ажнай Бат-Эрдэнэ

Хүлцэнгүй дарлуулаад байвал монголчууд хэзээ ч өөдлөхгүй. Ажнайгаар туг тахиснаа авилгатай тэмцсэн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “гавъяа” гэж мулгуу ард түмнээ маллах гэж буй бол горьдсоны гарз. Ажнайг хаацайлж ял завшуулах гээгүй Л.Оюун-Эрдэнэ ээ! Экспортын 80 их наядын ашиг хаасан ерөнхийлөгч асан Х.Баттулга, 40 их наядын нүүрсний хулгайчдыг ЖДҮ-чид шиг оодруулахгүй гэж масс шаардаж байна УИХ-аа! Ард олны тэвчээр тэнхээ барагджээ ерөнхийлөгч өө!