Хэдэн сар пижигнэсэн сонгуулийн дүн гарч хуучин засаг дарга шинэ засаг даргаар солигдов. Өөрөөр хэлбэл эрх баригч нам сөрөг намаар солигдсоны шууд нөлөө хөдөө орон нутагт засаг даргыг өөр засаг даргаар сольдог бичигдээгүй хууль ингэж биелдэг нэгэн сайхан уламжилтай болжээ.
#нийгэм
#нийтлэл
Мөнгө олохгүй бол үхэл гарцаагүй тулгарав. Ийм агшинд дотор юу эс эргэлдэх билээ. Үхэхгүй гэх тэмцэл минь зөвийн зөв биз дээ. “Үхмээргүй байна” гэж орилж чарлахыг хэн буруутгах гээд байна. Мөнгө олбол үхэхгүй амьд явах гарц байж байдаг. Туслах сан. Хорт хавдар уу? Үгүй гэнэ.
#эдийн засаг
#нийтлэл
Шог зохиолч уншигчдаа ухаажаасай гэж хүсдэг бол календарь зохиогч ард олноо улам харанхуй болоосой гэж залбирдаг нь жаахан тийм. Гэхдээ тэрбумтан болж чадвал ард түмэн хамаагүй гэдэг эрин зуунд өчүүхэн шог зохиолч нэрэлхэх муу эрд халдага дараа гэгч биз. Чөлөөт зах зээлд зурхайчтай үзмэрч өрсөлдөөд ялагдсан. Харин шог зохиолч яах бол?
Нэг нам дураар ноёрхох цагт намын дарга гэж ажил хийлгэдэггүй айхтар золиг дэргэдээс салдаггүй сан. Яам аймаг сум баг гээд аж ахуйн нэгж бүрийн даргыг хажууд нь намын дарга хэмээх нэг нөхөр айлгана. Айлгадаг хүч чадал нь түүний матаасаар бүх асуудал шийдэгдэнэ.
Хошин мэдрэмж бол муугаас сэрэмжлэх дархлаа. Хувь хүн болоод нийгмийн хөгжилд харш зуршлаа нийтээр хүчтэй жигшвэл том үсрэлт болно гэж итгэсээр амьдрав.