Доржготов

@dorjgotov
320
нийтлэл
10,110,144
уншигдсан
12,817
сэтгэгдэл

Цахиур


Дүрмээр бус бяраар АН-ыг эзэгнэх аархал

Даргын сэнтий дүрэм бусаар авах гэж балиарсан нь олны дургүй хүргэсэн тул тэд нөгөө талаа гутааж, олны нүдэнд ижилсэхээр “АН-ын хагарал С.Эрдэнэ, Х.Баттулга хоёроос үүдэлтэй” гэх дүгнэлт орон даяар цацав. Ижилсүүлж дөнгөвөл хоёул буруутай харагдаж, хэрэлдэгч талууд гарааны зураанд зэрэгцэж жагсана гэж Х.Баттулгын тал тооцжээ.

Алсран бүдгэрэх бурхад

Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын зохиол бүтээлүүд нийгмийн ухамсрыг сэрээж, хүн зонд сэтгэлийн боловсрол олгож, өнгөрсөнтэй амь бөхтэй зууралдаж буй бүхнийг элэглэн шүүмжилж, нийгмийн дэвшилтэт шинэ хүчний дуу хоолой болж оюун сэтгэлгээний эрх чөлөөг тунхаглан цаг хугацааг эрхшээн оршино гэдэгт итгэлтэй байна.

“Айсуй” номын дөтгөөр бүлгээс

Бидэнд хил залгаа ашигтай өөр түнш заяасангүй. Хаяа дэрлэсэн ганц аварга захад чулуу шороогоо чадлаараа шахаж, ахиу зоос олж, дэд бүтцээ түргэн байгуулах гэсэн намайг ойлгооч. Шинжлэх ухаан нүүрсийг маань үнс болгочих гээд биднийг яаруулж байна. Хөгжлөөс хоцорсон бидэнд хурд маш чухал болов. Хятад улс манууст маш ашигтай хөрш. Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаагаа яаж тэлэх билээ. Нүүрсээ солилцох уу. Хоёул чулуу шороогоо зарах гэж өрсөлдөж буй. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад төмөр зам тавиулсангүй.​