Бүх дүрмийг тань ягштал биелүүлнэ гэж НҮБ-д элсдэг байх-ард миний төсөөллөөр бол. Олон улсын эрүүгийн шүүхэд ч тэгж тангараглаж байж элсэх нь мэдээж. Тийм үүрэг хүлээсэн гишүүн улс атлаа В.Путиныг урьдаг нь улсаа зориуд хорлох гэв үү У.Хүрэлсүх. Үгүй ээ! Тэгэх ерөнхийлөгч байтугай тэгэх монгол хүн олдохгүй. Олон улсын шүүхээс баривчлагдах ял сонссон В.Путиныг ирэхгүй хэмээн тооцож уриад ацан шалаанд уначхав уу.
Намайг амьдарч явсан социализмээ дандаа муулдаг өөдгүй төгцөг гэж интернетээр харааж зүхдэг сэтгэгдэл бичигч бий. Хүмүүсийн дургүй хүргээд буй бол бичихээ больдог ч юм билүү гэж сүүлийн үед эргэлздэг боллоо. Өөрт хамаагүй мэт, улсын эрх ашгийн талаар сэтгэл зовж, дуугарч байх хүмүүжлийг хорин хэдхэн насанд минь надад орос багш нар олгосон юм.
#нийгэм
#нийтлэл
Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын хэдэн гишүүдийн бухимдлыг эс тооцвол шүү дээ. Монгол наадмын түүх зуугаар бус мянган жилээр яригддаг.
#нийгэм
#нийтлэл
Амьд амьтан дотроос хүн хамгийн ухаантай нь болохоор түүний хийсэн үйл хэрэг ямагт зөв байдаг. Зөвөөр ч барахгүй, энэрэнгүй чанар нь бусад адгуус амьтанд дандаа ашигтай, тэдний амар жимэр орших гол хамгаалалт болдог.
#нийгэм
#нийтлэл
Орос Монголын ах дүүгийн ган бат найрамдал зөвхөн өнгөний паалан байв уу яав. Мөр мөрөө хөөсөн сүүлийн хорь гаруй жилд нэг л явж өгсөнгүй. Гэм буруу бидэнд байна уу, орос ахад байна уу? Манай хүн амын дийлэнх орос ахдаа дэндүү юм чинь орос ахыгаа муу хэлсэн хүнийг яаж ч мэднэ. Энэ талаар монгол хүнтэй болгоомжтой харьцахгүй бол осолтой.
#нийгэм
#нийтлэл