Доржготов

@dorjgotov
320
нийтлэл
10,110,144
уншигдсан
12,817
сэтгэгдэл

Психолог ба психоз

Муусайн юмнууд байтлаа бүр түүхийн хүрдийг буруу зүг рүү эргүүлэх нь. Буруу тийш эргэж эхэлсэн түүхийн хүрдээ хамар давахаас нь өмнө буцааж, зөв тийш нь түргэн эргүүлэхгүй аваас тусгаар тогтнол бүдгэрэх нь. Хулгайн аргаар Чингисийн талбай гэснийг болиулж, хуучнаар нь Сүхбаатарынх болгоё.
#нийгэм #нийтлэл

Тэтгэвэр

Зөнөг гэгдэх тэнэг гэгдсэнээс дээр юм. Зөнөг бол насных, тэнэг бол төрөлхийнх. Эдүгээ би бээр өөрийнхөө бичсэнийг өөрөө уншаад л нийгэмд ямар ч хал балгүй, амьдралынхаа төгсгөлийг элээж сууна. Зохиолоо өөрөө бичээд өөрөө уншаад сууж байх ер нь хэнд ямар тээр болох билээ.
#нийгэм #нийтлэл

Урсгал

“Аль болох олон мал сүргийн бэлчээр болъё” хэмээн чинээгээрээ сунан тогтсон Борнуруу даруухан. Ар хормойг хөвөөлөн урсах горхийг Хөөвөрийн гол, энгэр бэлийг эмжин жирэлзэх горхийг Гашууны гол гэнэ. Хоёр голын айлууд “дундын өмч” ганц Борнурууныхаа ар өврийн дулаахан жалгуудын нөмрийг бараадан саахалт өвөлжөөд, зундаа хоёр тийш салж Хөөвөр Гашууны голд хуваагдан зусна.
#нийгэм #нийтлэл

Даргаас давах бизнесгүй маний үе эргээд ирэв

Дарга!.. Энэ үг социализмын үед биднийг жинхэнэ уралдуулж өгсөн дөө. Хүчээ сорих өөр бизнес байсангүй. Дарга болохын төлөө яахаас ч буцахгүй амьдарлаа. Дарга хүн жирийн олноос давуу эрх эдэлсэн, тусгай хангамж хүртсэн, юун ноён. Хаад ноёд чухамдаа яаж даварсныг миний бие нүдээр үзээгүй, зөвхөн тэднийг аль муугаар шившиглэсэн урлаг утга зохиол гэгчээс баримжаалснаа хүлээх хэрэгтэй.
#нийгэм #нийтлэл

Нэг. Эвий хөөрхий

Талбай дээр явж байтал нэг эрхэм миний толгойг илбээд, -Гөөгий гөөгий миний ард түмэн яагаад уйлаад байна? гэнэ. -Би уйлаагүй л байна шүү дээ гэж гайхвал тэр бээр, -Нүднээс чинь нулимс урсаагүй ч миний ард түмэн цээжин дотроо сүүлийн хоёр жил мэгшиж яваа. Бид мэдэж байна.
#нийгэм #нийтлэл