Маний үед эх оронч үзлийг Зөвлөлтөд үнэнч, Хятадыг үзэн ядах хоёрхон хатуу хэмжүүрээр оношилж байв. Энэ хоёр шалгуурын болзлыг хангах гэж эдүгээ хойш харж бялдуучлаад, урагш харж омогддог кадрууд тасрахгүй нь гээч.
#нийгэм
#нийтлэл
Баатарлаг догшин дүртэй эх орончид уул усныхаа онгон дагшин шүншгийг сэвтүүлэхгүй гэж архирч, дүрэмдээд, хөрөнгө оруулагчдаас авилга нэхдэг. Авилга өгсөн бага гарын хөрөнгө оруулагч орж ирээд ажлаа эхэлмэгц орон нутгийн эрх баригчид дээдсээ дуурайж хахууль авахаар “эзлэгдлээ устлаа” хэмээн харанхуй малчдаа тэмцэлд босгодог. Дээр нь төмөр хас сахиустнууд нэмэгдвэл өнгөрөө.
#нийгэм
#нийтлэл
Эзлэн түрэмгийлэх аюумшигт гамшиг хориод оноос тодорхой хэдэн гадаад үг монголчлохоос эхэлсэн түүхтэй. Орос сургагч маниусыг “нэг юм хий!” гэж тулгав. Бүр бултах гарцгүй шахав.
#улстөр
#нийтлэл
Дэлхий бөөрөнхий гэдгийг сонсоогүй зуун жилийн өмнөх харанхуй Монголын балчир хүү Сүх улс төрийн туршлагагүйдээ гэнэдэж Бодоог хөнөөх улаан оросын ов мэхэнд санамсаргүй урхидуулсан бүдэг ул мөр буйг зарим түүхчид шивэгнэх болов.
#нийгэм
#нийтлэл
Өвгөд эмгэдийн бувтнах яриаг хүүхдүүд анхаараагүй атлаа хааяа толгой дохих аядаж байгаа биз. Хөгшид дэмий юм донгосож залхаагаад тэр. Зөнөг залгасан буурай нар амаа хамхсан нь онодог.
#нийгэм
#нийтлэл
Хэдэн сар пижигнэсэн сонгуулийн дүн гарч хуучин засаг дарга шинэ засаг даргаар солигдов. Өөрөөр хэлбэл эрх баригч нам сөрөг намаар солигдсоны шууд нөлөө хөдөө орон нутагт засаг даргыг өөр засаг даргаар сольдог бичигдээгүй хууль ингэж биелдэг нэгэн сайхан уламжилтай болжээ.
#нийгэм
#нийтлэл