Эдүгээ Төр Засгийг үхнэ гэвэл сэхнэ, сэхнэ гэвэл үхнэ гэж тэс хөндлөн зөрвөл хойч үедээ хүн шиг хүн үлдэх “нохой ардчилал” үүсчээ.
Саявтар би эртнээс муухан гадарлах өвгөнтэй байрныхаа хажууд таарч олзуурхав. Хөгшчүүд-бидний нарладаг урт сандалд тэр тухлажээ. Нэр нь хэн билээ дээ хэзээний их хувьсгалч нэгэн.
Нутгархах битүү өрсөлдөөний урхгийг нийтээр мэдэрч жигших байтугай түүхийн мухраас “байх ёстой үнэт нандин өв” гэж дээдэлдгээс гай хөө нь дархлагдаад удам дамжин мөнхөрчээ. Өөрөөр хэлбэл бид яс үндэс, нутгархах зуршилдаа дөрлөгдсөөр өдгөөтэй золгов.
Хогоо зам талбайд хаяж, шүлсээ байшин хашаа руу нулимж, нусаа өөдөөс нийж, улаан гэрлийн эсрэг ухаангүй дайрагч нарт шаардлага тавиад үз. Ад болно.
“Хэнхэг” хэмээх үгийг бид далан жил сонсож, далан жил хэлж, далан жил бичиж ирлээ.
Уудам нутагтаа гэм зэмгүй мөр мөрөөрөө амар амгалан амьдарч асан цөөхөн монголчуудыг гаднаас нь хагалан бутаргагчид, дотроос нь салан тусгаарлагчид түйвээж цус урсгасан аймшигт самуун бишгүй учирчээ. Тэр ч бүү хэл цусан далай махан овоо хийсэн эмгэнэлт түүх ч бий.
#нийгэм
#нийтлэл