Донровын аав хэвтрийн өвгөн Минжүүр арай гэж өндийж, учрыг олохоор адууны захад амьсгаадсаар очвол хэдэн жилийн өмнө улаан Оросын агтанд өгсөн халтар гүүний нь унага-ороо халтар үрээ адуундаа гүйж ирснийг танилаа.
Зөрчилд идэгдсэн манай нийгэм цөхөрч дөжрөөд эмзэглэхээ больчхож. Иргэдээ ичдэггүй болгоод хаячхаж нөгөө эрх чөлөө чинь. Шоолж инээх ариусал байжээ. Бузар булайг жигших ёс хаана жанжилж байна тэнд хошин зохиол цэцэглэдэг жамтай. Иргэд хараал уншаад хошин зохиолыг нулимах болж. Ичих жигших мэдрэмжгүй орон яг л үхдэл шиг хүйтэн агаад аймшигтай.
Газрын өрөм, усны хомсдол-хоёр хулгайчийн нэг нь ялдаг сонгуультай эгнэшгүй шүү.
Онолоороо олныг хушууруулсан цагт нам хүчирхэгжинэ. АН өнгөрөгч 27 жилд ардчилал зах зээл коммунизмээс давуутайг масст ойлгуулаагүй.
Одооны хэллэгээр баялаг бүтээгч, бидний ярьж байснаар ариун цагаан хөдөлмөрөөр хөлжих гэсэн шударга оролдлого бүхнийг нам толгойтой төр засаг даашгүй татвар хүнд суртлаар хавчаад, дарга сэтэртэнд төсвөөс шомбодох, авилга хулгуулах завшаан олгож, даргад хорхойсдог монгол хуучийг сэдрээчхэв. Даргаас давах бизнесгүй бидний үеийн ялзрал ийнхүү эргээд иржээ.
Төр Засгийн гишүүд ирэх сонгуульд нэр дэвшихийг гуйж гурван Өндөрлөгт сахалтай хошуугаа дэвсэх нь гутамшигтэй.