Ардчиллаар явъя гэсэн чинь авилгатай замд будилчихав. Шашнаа сэргээе гэсэн чинь ид шидийг асаачихав. Бөө удган зайран зурхайч төлөгч үзмэрч гэх хувилгаад унхиагүй хамба ламтан нарыг олны өргөл барьцанд бялуурч суух зуур нэр нөлөөг нь зажлалгүй залгичихлаа.
#нийгэм
#нийтлэл
Социалист нийгэм феодализмыг элдэв хоёроор муулахад би малчин эцэг эхээ дагаад зөвшөөрдөггүй байлаа. Малчин эцэг эх минь албан журмын мах, сүү, ноос, ноолуур зэрэг малаас гарах ашиг шим, түүхий эдээ засагт гүйцээж тушаах гэж ёстой хуруу хумсаа хуйхалж, эс биелүүлбэл орон шоронд орчих гээд үнэхээр зовж буйг би харж өссөн хүн.
#нийгэм
#нийтлэл
Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын хэдэн гишүүдийн бухимдлыг эс тооцвол шүү дээ. Монгол наадмын түүх зуугаар бус мянган жилээр яригддаг.
#нийгэм
#нийтлэл
Намайг амьдарч явсан социализмээ дандаа муулдаг өөдгүй төгцөг гэж интернетээр харааж зүхдэг сэтгэгдэл бичигч бий. Хүмүүсийн дургүй хүргээд буй бол бичихээ больдог ч юм билүү гэж сүүлийн үед эргэлздэг боллоо. Өөрт хамаагүй мэт, улсын эрх ашгийн талаар сэтгэл зовж, дуугарч байх хүмүүжлийг хорин хэдхэн насанд минь надад орос багш нар олгосон юм.
#нийгэм
#нийтлэл
Нэр хүнд олох гэсэн тэмүүлэл аль ч нийгэмд мөнгө олох арга бааш болж хувирдаг гэм бий. Социализмын үед дээшээ том дарга нараас нэр төр олох ашигтай байлаа. Харин эдүгээ доошоо хүн амын олонхыг бүрдүүлж буй масс гэгчийн итгэлийг байлдан дагуулбал боловсролгүй ч бай, хулгайч луйварчин ч бай өөдөө суга дэвших нигууртай гэнэ.
#нийгэм
#нийтлэл