Доржготов

@dorjgotov
320
нийтлэл
10,110,144
уншигдсан
12,817
сэтгэгдэл

Даргаас давах бизнесгүй маний үе эргээд ирэв

Дарга!.. Энэ үг социализмын үед биднийг жинхэнэ уралдуулж өгсөн дөө. Хүчээ сорих өөр бизнес байсангүй. Дарга болохын төлөө яахаас ч буцахгүй амьдарлаа. Дарга хүн жирийн олноос давуу эрх эдэлсэн, тусгай хангамж хүртсэн, юун ноён. Хаад ноёд чухамдаа яаж даварсныг миний бие нүдээр үзээгүй, зөвхөн тэднийг аль муугаар шившиглэсэн урлаг утга зохиол гэгчээс баримжаалснаа хүлээх хэрэгтэй.
#нийгэм #нийтлэл

Сэм шивнэх амь яриа

Алив, монгол уншигч та наашаа. Би монгол хүн байна. Хоёулаа аминчилж монгол хүн чанарын тухай сэм ярилцъя.
#нийгэм #нийтлэл

Аавын минь ял эдэлсэн түүх

Маршал Чойбалсангийн мал өсгөх анх дугаар 5 жилийн төлөвлөгөө амины мал сүргээрээ хувиа борлуулж, довоо шарлуулж, хорхойд хоргүй аж төрж асан малчдын хувьд дайрлага дайрсан билээ. Энэ улаан тийрэн босоход би 9 настай байж. Маршалын мал өсгөх анх дугаар 5 жил 1949-өөс 1953 онд явагдсан юм. Малчдыг мөн ч тамалсан даа.
#нийгэм #нийтлэл

“Хонхны дуу” МАН-д урваад, АН-ынхаа эсрэг цуурайтав

АН-аас МАН аргагүй хүчирхэг юм аа. АН сөрөг хүчин байхдаа яаж бойтоглож, нусаа хацартаа нааж явлаа. Тэгэхэд МАН сөрөг хүчин болмогц төрийн тусгай хамгаалалт бүхий Төрийн ордонд сүпер суулт хийж буйг хар. Төрийн ордноос 30 метрээс дотогш жагсаал цуглаан суулт хийх хориотой.
#улстөр #нийтлэл

Хууль яахав, хамгийн чухал нь зөвшилцөл гэнэ ээ цаана чинь

МАН өнгөрөгч сонгуульд ялагдлаа. Бөхөөр бол 90 жил аваргалсан нам. Энэ жил Сү.Батболд Ц.Нямдорж У.Хүрэлсүх нарын өнгөн дээр засуул С.Баярынхаа хамт өвдөг шороодов.
#нийгэм #нийтлэл

Орос ахдаа олиод Москва руу ачуулчихъяа

Урт наслах тусам гудамжинд бужигнах олон дотор таньдаг хүн харагдахгүй цөөрчих юм. Үеийнхэн хорогдоод л буй хэрэг. Гудманд зөрөх таягтай хөгшид намайг бас их ажиглах болжээ. Би ч тэднийг гөлөрч өгнө дөө. “За ашгүй энэ чинь миний хургийн хөгшин байна.
#нийгэм #нийтлэл