Дээш тэнгэр хол, доош газар хатуу. Сайн нөхөр минь ойр ойрхон санагдаад байсан юм. Утас цохиж, мэнд мэдье, тухтай сууж ярина гэж бодож явлаа. Дашжамцын БАТТУЛГА-ыг хамгийн дотно, итгэлт анд минь гэж эргэлзэхгүй, эхэнд нь нэрлэж явсаар өдий хүрчээ. Хэн ч өөдөөс гайхаж, ямар учиртайг асууж байгаагүй юм. Бүгд л санал нэгдэж, толгой дохидогсон. Ийм хүн хорвоод ховор, маш ховор, миний мэдэхийн бүр ганцхан.
Хүн нэгнээ дурсахад хүрэл зүрх ч хайлдаг. Хийх гэж явсныг нь гүйцэлдүүлэх ёс бол сайн нөхөд, хойч үеийнх нь үүрэг болж үлддэг. Чуби чи их эрт биднийг орхилоо. Их ачаа үлдээлээ. Буян хураах өдрүүдэд чамайг бодож, харуусч мөн ерөөл хөгжөөж явлаа. Харин өнөөдөр чиний хэлж хийж, бодож зүтгэж байснаас сайн мэдэх заримыг олонд хүргэлээ. Учир нь чи эрх чөлөөнд, олны хүчинд итгэдэг байсан.
Цаазын ялгүй дэлхий. Цөмийн зэвсэггүй дэлхий. Дахиад Хирошима, Нагасаки хэрэггүй. Дахиад Хакамада ч хэрэггүй. Японд атомын бөмбөг хэрэглэсний аюул гамшиг, зовлон зүдгүүрийг биеэр туулсан хүмүүсийг "Hibakusha" гэж нэрлэдэг. Тэдний нэг, ноднин жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэн өвгөн буурал Тошиюки Мимаки гуай "Чи бидний нэг боллоо, хибакуша боллоо" гэж энгэртээ олон жил зүүж явсан тэмдгээ тайлж надад зүүж өгсөн юм. Улаан зуйван дугуй дээр цагаан өнгийн цаасан тогорууны дүрстэй. Миний нандигнан хадгалах билэгдэл. Хөөрхий хад шиг хөх өвгөний сэтгэлийг миний хэлсэн цөөн үг ингэж хөдөлгөх чинээ бодоогүй юм. Харин дэлхийг цөмийн зэвсэггүй бас цаазгүй болгох үйлсэд амьдралаа зориулахад Японд хийсэн энэ удаагийн айлчлал надад улам ташуур өглөө.
Дэлхийд өнөөдрийн байдлаар 130 гаруй халуун цэг асаж том жижиг үймээн самуун, дайн тулаан болж байгаа юм. Бид түүнээс гуравт нь голлон анхаардаг юм.
Монголдоо чадах бүхнээ зориулж, сайн бүхнээ үлдээсэн Та. Газарт мөртэй, тэнгэрт суудалтай, Эх Монголдоо хосгүй өв үлдээсэн хүн шүү Та. Анир чимээгүйг зорьсон ч Таныг мэдэх сайн хүмүүс сайхнаар дурссаар байна. Энэ сайхан дурсгалаа өөрийн гараар Та бүтээж чаджээ.
Тэр бол нуруулаг, зоригтой, зорилготой нэгэн. Хараагүй. Одоогоос хорь гаруй жилийн өмнө түүнийг хэсэг балмад этгээд хэрцгийгээр зодож бүрэн хараагүй болгосон. Харин тэр сөхрөөгүй бас шантраагүй.