Оюун-Эрдэнээ чиний эвлүүлсэн рекламыг би сая харлаа. Чи их сандарч байгаа юм байна. Надтай нүүр тулахаараа дүү чинь больё гэх нь холгүй байдаг. Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больжээ.
Монгол улсыг ардчиллаар овоглодог. Монголын ардчилал бол Монгол улстай өөртэй нь тэнцүү үнэ цэнтэй. Ардчилалд итгэх итгэл алдрах нь Монголд итгэл алдрахтай ижил юм. Эх орон, эрх чөлөөгөө хайрлаж хамгаалж явах нь Монгол хүн бүрийн зүрхний цадиг юм. Хэн үүнийг зөрчинө, гэсгээл хүртсүгэй.
Хүний үе бүхэн өөрийн ул мөр, онцлогтой. Гэхдээ дараачийнх нь өмнөхөө хавар мэт түрээд гарч ирдэг нь жам ёс. Харин ирээдүйд энэ зүй тогтол бас эргэлзээтэй болоод явчихлаа.
“Бүх гахай ижил эрхтэй. Харин нэг гахай илүү эрхтэй”. Энэ бол Та бидний сайтар мэдэх гахайн шударга ёс. Хүнээр авч үзвэл тухайн хүний өөрийнх нь шударга ёс юм.
Энэ газар нутаг дээр тэсэж үлдэх гэсэн Монгол хүн, Монгол улс – нэг талаас. Нөгөө талаас түүний орших, эс оршиход нөлөөтэй хөрш орнууд, тэдний бодлого. Бас Монгол түмэнд ноогдсон өвөрмөц хувь тавилан гэж бий.
Ийм их хүчийг нь хүн төрөлхтөн эзэмшиж байсангүй. Хойшид ч эзэмших аргагүй юм. Толгойгоо маажсанаас хойч үеэ бэлдсэн нь дээр дээ. Тэд мэдэг.