Энэрэл

@enerel
213
нийтлэл
9,341,136
уншигдсан
3,989
сэтгэгдэл

Дэлхий даяарын өөрчлөлт бидэнд давуу талыг авчирна

Ялангуяа эрчим хүчний шилжилтээс улбаатай өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн төв Азид шилжиж байгаа, технологийн эрчимтэй дэвшил нь Монголын хөгжилд түлхэц юм. Эрчим хүчний шилжилт энэ бүхний яг голд нь оршиж байна.

Дэлхий зэсийн эрэлд гарах цаг дор Монголын говьд дэлхийд томд орох уурхай ажиллана

Цагийн тохироо үргэлж таараад байдаггүй тул зөв ашиглах нь чухал.

Эрчүүдийн ч зөв, эмэгтэйчүүдийн ч зөв

Эрэгтэй гишүүдийг ойлгож байна аа. Өөрсдийн нь боломж алдчих гээд сандраад. Гэхдээ төлөөлөл нэмнэ гэж байгаад гишүүдийн тоог 126 болгосон биз дээ. Танд нэр дэвших боломж чинь байгаа ш дээ. Хүйсийн төлөөллөө хангаагүй байж цаашид бид төлөөлөл ярьж чадах уу. Өнөөдрийн өчүүхэн эрх ашиг яах вэ, гэхдээ та нарыг сонгох шинэ үеийн сонголтын мэдрэмж мааш өөр болсон шүү.

Бүгд хамтарч ажиллая!

Ер нь хүйсийн тэгш төлөөллийг хангах дээр улс төрийн санхүүжилтээр намуудыг идэвхжүүлж, бас хянадаг дэлхийн арга байна. Үүнийг бид Улс төрийн намын тухай хуулийг ярих үедээ заавал бодолцох ёстой. Сууриас нь хөшүүргийг нь суулгаж өгөхгүй бол энэ сонгуулийн дэвшилтэт үзэж санаа дараагийн сонгууль дээр нэг хөлдүү даргын саналаар уначихдагийг бид харсаар ирсэн.

Системийн өөрчлөлт гэж дээрээс хайх хэрэггүй ээ, дэргэд чинь л байна

Шүүмжлэлд ийм мэдрэг байгаа шигээ нийгэмд буруу жишиг бий болгоод байгаа системийн гажуудлаа ​мэдэрдэг болчихвол, үгүй мөн олон асуудлыг бид шийдэж чадахаар байгаа юм даа.

Яг одоо л тогтолцооны завхралаа засах үе

Тогтолцооны түвшинд өөрчлөлт хийхгүй бол дараа нь дахиад л 60 тэрбумынхан гарна, ЖДҮ-чид гарна, Хөгжлийн банкийг тоногчид гарна, бас нүүрсний хулгайчид тасрахгүй. Хэчнээн их шуугисан билээ. Тэгээд хэнд ямар хариуцлага үүрүүлсэн билээ. УИХ-ын даргыг нэг буулгасан байх, ЖДҮ-гээс арга саамаа олж чадаагүй, ганц нэгээр туг тахисан байх, бусад нь бахь байдгаараа. Одоо л өөрчлөлтийг хийхгүй бол хулгай нүүрлэсэн завхрал зогсохгүй.