В.Ганзориг

@ganzorigv
166
нийтлэл
2,839,271
уншигдсан
585
сэтгэгдэл

Тээглэсэн Улаанбаатар

Нийслэлийн иргэд алхах жам ёсны эрхээ эдэлж байна уу, зүгээр байгаа явган зам болон замын хашлагийг яагаад солиод байдаг, олон жил ургуулж тордсон мод, бут сүйтгээд буй шалтгаан, скүүтер, цахилгаан дугуйн зохицуулалт, иргэдийн аюулгүй байдал зэрэг сэдвийг 81 дэх дугаараар хөндлөө. Зочдоор Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, ТАСО ХХК, ТАСО Стөүнз ХХК үүсгэн байгуулагч Т.Отгонбаяр, нийгмийн сэтгэл зүйч Г.Уянгаа, хөгжлийн эдийн засагч
Ц.Лут-Очир оролцлоо. 

#улаанбаатар хот #явган хүний зам #боржуур #скүүтер

Таны бүтээсэн аяллын дурсамжийг хэн ч булааж чадахгүй!

Хайнан арал руу шууд нислэгтэй болсноос хойш нийт 1200 гаруй монголчуудад үйлчлээд буй “Нью Жуулчин Турс” компанийн Хайнан арал дээрх хөтөч Боржигон овогтой Бадамлянхуатай ярилцлаа.
#хайнан #аялал #жуулчлал

Эрчим хүчний эрх чөлөө

Ирэх өвөл хот хөлдөх өндөр эрсдэлтэй боллоо, цахилгааны хязгаарлалтанд ороод удлаа, дулаан болон эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүд дутагдахаас гадна энэ салбарт сүүлийн 5 жилд 10 хүн ажлын байран дээрээ амь насаа алдлаа. Бид хэзээ эрчим хүчний эрх чөлөөнд хүрэх юм бол гэдэг сэдвийг шинэ дугаараар хөндлөө. Зочдоор “Эрчим хүчний зохицуулах хороо”-ны зохицуулагч П.Товуудорж, “Монголын эрчим хүчний засаглал” хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээ, сайжруулалт хариуцсан захирал Б.Мэндбаяр, “Эрчим Сүлжээ” компанийн гүйцэтгэх захирал Н.Нямдаваа, Эрчим хүчний инженерүүдийн холбооны гишүүн Ө.Болорцом нар уригдлаа.
#эрчим хүч

Буддын шашин ба бид

Манай нэвтрүүлгийн тусгай дугаар Гандангаас та бүхэнд хүрч байна. Нэвтрүүлгийн зочноор МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн ХМОНХ тэргүүлэгч, Лэгмон сангийн тэргүүн, гэвш А.Батцэнгэлийг урьлаа.
#буддизм #будда #шарын шашин #богд зонхова #богд

“Далий” Давос

2025 оны Давосын чуулганд дэлхийн 130 орны улстөрч, шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээлэл, урлаг, соёл, спортын манлайлагчид болох 3000 гаруй лидерүүд тусгай мандаттай уригдав.
#давос #монгол #дэлхийн эдийн засгийн чуулган

Онцгой тамирчид

Тусгай Олимпын онцгой тамирчдын тухай шинэхэн дугаараа та бүхэнд хүргэж байна. Зочдоор Алтанцэцэг. “Монголын Тусгай Олимпын Хороо”-ны Гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, “Басхүү Имплант Клиник”-ийг үүсгэн байгуулагч, Клиникийн професор, Эрүү нүүрний мэс заслын их эмч И.Басхүү, “Монголын Тусгай Олимпын Хороо”-ны Спорт хариуцсан захирал Б.Мөнх-Од, “Монголын Тусгай Олимпын Хороо”-ны Тамирчин болон Залуу манлайллын хөтөлбөрийн зохицуулагч Д.Шинэцэцэг нар уригдлаа.
#оюуны ялгаатай хөгжил #тусгай олимп #хөгжлийн бэрхшээл