Монгол Улс Австрали улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ жил 50 жилийн түүхт ой тохиож буй. Энэ үйл явдалд зориулан манай баг 67 дахь дугаараа бэлтгэлээ. Зочдоор Монгол Австралийн нийгэмлэгийн тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин, Австрали Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дайвид Прэстон, Монгол дахь Австралийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга асан Э.Номингэрэл нар уригдлаа. Манай нэвтрүүлгийг мульт форматаар хүлээн авна уу.
#монгол
#австрали
Тамхины эдийн засаг, зах зээлийн хэмжээ, тамхины нийтийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлдэг нөлөө, одоогийн нөхцөл байдал болон "Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт", электрон тамхи болон түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ажлын явц, гүйцэтгэл, хүлээгдэж буй үр дүнгийн талаар ярилцлаа. Зочдоор УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, “Премиум Нексус” компанийн дэд захирал Г.Чинзориг, АШУҮИС-ийн судлаач, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Т.Ариунтуяа, “Зуршлаа өөрчилье” ТББ-ын тэргүүн, “Coalition of Asia Pacific Tobacco Harm Reduction Advocates”-ийн Монгол дахь зохицуулагч Б.Цогт-Очир нар уригдлаа.
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч (Төрийн тэргүүн) Саманта Мостинтой хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.
#австрали
#монгол
Хотын эдийн засаг гэсэн сэдвийг хөндсөн манай 23 дахь дугаар танд хүрч байна. Их хотын стратеги, төлөвлөгөө, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, төсөв, орлого, зардал, үр ашиг, хувийн хэвшлийн оролцоо, хотын иргэний ухамсар, соёлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн энэ дугаараас авах болно. Энэ дугаарын зочид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Монголын архитекторуудын эвлэлийн хүндэт ерөнхийлөгч Б.Батжав, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн ТУЗ-ийн хараат бус гишүүн С.Бэхбат, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн нар байлаа. Энэхүү нэвтрүүлгийг текст болон видео хэлбэрээр хүлээн авч уншиж бас үзээрэй.
#түгжрэл
#утаа
#эдийн засаг
#улаанбаатар
#хот
#газар
#төлөвлөлт
#хог
#агаарын бохирдол
#шийдэл
Innovation for Change (I4C) иргэний нийгмийн нэгдэл Universiti Malaya-ийн Олон улс, стратеги судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Knoo Ying Hooi-тай хамтран цар тахлын үеэрх вакцинжуулалтын процессийн нээлттэй байдал ба оролцогч талуудын хариуцлагын талаар маш сонирхолтой судалгааг хийжээ.
#ковид
#хариуцлага
#нээлттэй байдал
#вакцин