Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.
#карантин
#ковид19
#коронавирус
Синдикат ярилцлага – Эксклюсив 13 дахь дугаараар орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааныг Монголд нэвтрүүлэх, боловсролын тогтолцоонд тусгах, улсынхаа эдийн засгийн бодлогыг бие даан боловсруулж, хэрэгжүүлэх чадавхи, боломж бодитой байна уу, эдийн засгийн монгол доктор гэж хэн бэ, яаж тодорхойлох ёстой тухай сэдвийг хөндлөө. Нэвтрүүлгийн зочноор МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, профессор Б.Эрдэнэбат уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
#боловсрол
#эдийн засаг
#доктор
Global Teacher Prize буюу 2020 оны дэлхийн шилдэг багшийн финалд Итали, Бразил, Вьетнам, Англи, Өмнөд Солонгос, Америк, Өмнөд Африк, Нигер, Энэтхэг, Малайзийн 10 багш тунаж үлдсэн юм. Эдгээрээс энэ жилийн дэлхийн шилдэг багшаар Ranjitsinh Disale хэмээх энэтхэг залуу шалгарч нэг сая ам.доллараар шагнууллаа.
#боловсрол
#багш
#дэлхийн шилдэг багш
Польшийн хойд хэсэгт Балтийн тэнгистэй залгасан Гданск гээд маш гоё хот бий. Энэ хотод Дэлхийн хоёрдугаар дайны тухай музей байдаг. Энэ музейг үзчихээд заавал нэг тэмдэглэл бичнэ дээ бодоод л яваад байсан ч зав гарахгүй сая л нэг юм хагас дутуу дуусгав.
#дайн
#польш
#энхтайван
Монгол Улс богино хугацаанд криптовалют болон секюрити токен хосолсон 4 виртуал хөрөнгийн биржтэй боллоо. Дижитал бирж, криптовалют, койн, цахим арилжаа, виртуал хөрөнгийн тухай хэлэлцсэн 57 дахь дугаарын зочдоор хувьцаагаар баталгаажсан токен гаргаж 16.7 тэрбум төгрөг босгосон Монголын анхны крипто бирж болох Trade.mn-ийг үүсгэн байгуулагч Г.Лхамсүрэн, Монголд төдийгүй олон улсад анх удаа Ард койн гаргаж, одоогоор 1.3 ихнаяд төгрөгийн арилжаа хийгээд байгаа DAX (Digital assets exchange) цахим хөрөнгийн биржийн захирал Ч.Ганзориг, 15 тэрбум ам.долларын үнэлгээтэй Bittrex биржийг хөрөнгө оруулагчаар Монголд татан оруулж ирсэн, 170 төрлийн криптовалют арилждаг CompleX биржийн ерөнхий захирал М.Хатанбүүвэй, 30 сая ам.доллараар олон улсад бүрэн даатгагдсан Coinhub биржийн гүйцэтгэх захирал О.Баттулга нарыг урьлаа.
#блокчэйн
#криптовалют
#койн
#дижитал бирж