Манай 75 дахь дугаар мульти форматаар танд хүрч байна. Энэ дугаарт бид улс даяар явагдаж буй эрт илрүүлгийн урьдчилсан үр дүн, дүн шинжилгээ, Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй сорилт ба шийдэл, улсын болон хувийн эрүүл мэндийн даатгал, эрүүл хооллолт ба эрүүл амьдралын хэв маяг, Монголчуудын эрүүл мэндийн хамгийн том асуудал болоод буй хоол боловсруулах эрхтэн системийн өөрчлөлтийн талаар салбарын тэргүүлэх зэрэглэлийн мэргэжилтэнгүүдтэй ярилцлаа. Зочдоор "Бодь Даатгал" ХК-ийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн захирал Д.Дөлгөөн, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн гастроэнтерологийн төвийн их эмч Г.Анар, “Нийгмийн эрүүл мэндийн академи” ТББ-ын тэргүүн Б.Доржмягмар, “SeeZam” эрүүл хоол үйлдвэрлэлийг үүсгэн байгуулагч, олон улсын хоолзүйч З.Маргарита нар уригдлаа.
#эрүүл мэнд
#эрт илрүүлэг
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий даяар хамгийн их яригдаж буй зүйл тогтвортой хөгжлийн зорилтууд болов. Үүнтэй холбоотойгоор Reduce, Reuse, Recycle буюу нөөцийн үр ашигтай зарцуулалт, дахин хэрэглээ, дахин боловсруулах концепц бүх салбарт жишиг болж эхэлжээ. Үүний сонгодог жишээ нь дэлхийн ураны салбар аж.
Exclusive ярилцлагаа нийлүүлж тоолбол Syndicate Talk нэвтрүүлгийнхээ 100 дахь дугаарыг толилуулж байна. Энэ удаа бид ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, тойрог эдийн засаг, тогтвортой санхүүжилт, энэ салбарт ирэх 15 жилд 670 тэрбум төгрөг зарцуулах “Өнө Мөнхийн Монгол” төсөл, Монгол Улсын хамгийн анхны санхүүгийн бус салбарын 15 сая ам.долларын ногоон бондын талаар ярилцлаа. Зочдоор “Дэ Нэйче Консерванси” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах, Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч П.Батхишиг, “Ти Ди Би Секьюритиc” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн захирал Ч.Агиймаа нар уригдлаа.
#тойрог эдийн засаг
#ногоон бонд
#тогтовортой хөгжил
#ногоон санхүүжилт
Та бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд амьдрах ёстой гэдэг эрхээ үндсэн хуульдаа тунхагласан. Энэ хүсээд буй нийгмийн гол суурь нь хүний эрх, хүртээмжтэй нийгэм, сайн засаглал юм. Харин энэ бүх гол ойлголтуудыг хооронд нь төдийгүй нийгмийн бүхий л оролцогч талууд дунд холбодог бүтэц нь мэргэжлийн, ёс зүйтэй, мэргэшсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сувгууд байдаг. Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, улс төрийн бужигнаан, иргэд, дан ялангуяа залуусын дунд хөвөрч буй хөдөлгөөн, хэвлэл мэдээлэл, сошиал медиа дахь олон дагагчтай эрхмүүд рүү хандсан шүүмжлэл зэрэгтэй холбоотойгоор 71 дэх дугаараа бэлтгэлээ. Зочдоор “Бодлогод Залуусын Хяналт” ТББ-ын зөвлөх, үүсгэн байгуулагч Ц.Мандхайхатан, “Засаглалд Залуу Сэтгүүлчдийн Оролцоо” хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны зохицуулагч З.Энхбаяр, “Мэргэжлийн Социологичдын холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Батзориг, “Иргэдийн Оролцоо” төслийн олон нийттэй харилцах ажилтан Г.Гансувд нар уригдлаа.
#засаглал
#иргэдийн оролцоо
#сэтгүүлзүй
Лех Валенса гуайг одоо хүртэл амьд байдаг юм уу гэж олон хүмүүс асуудаг. Амьдаар барах уу даа, энэ эрхэмтэй ажлын өргөөнд нь уулзаж ярилцах завшаан тохиов.
#польш
#эв санааны нэгдэл
Нийслэлийн иргэд алхах жам ёсны эрхээ эдэлж байна уу, зүгээр байгаа явган зам болон замын хашлагийг яагаад солиод байдаг, олон жил ургуулж тордсон мод, бут сүйтгээд буй шалтгаан, скүүтер, цахилгаан дугуйн зохицуулалт, иргэдийн аюулгүй байдал зэрэг сэдвийг 81 дэх дугаараар хөндлөө. Зочдоор Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, ТАСО ХХК, ТАСО Стөүнз ХХК үүсгэн байгуулагч Т.Отгонбаяр, нийгмийн сэтгэл зүйч Г.Уянгаа, хөгжлийн эдийн засагч
Ц.Лут-Очир оролцлоо.
#улаанбаатар хот
#явган хүний зам
#боржуур
#скүүтер