В.Ганзориг

@ganzorigv
166
нийтлэл
2,839,271
уншигдсан
585
сэтгэгдэл

Боловсролын чанар

Боловсрол гэж юу вэ, түүний мөн чанар нь яаж хэмжигдэх вэ, дэлхийд бид хаана жагсаж буй, хүмүүжил боловсролын нэг хэсэг мөн үү, Монгол Улс боловсролтой нийгэмд тооцогдож чадах уу, боловсролын реформ хийх цаг болсон уу?
#боловсрол

Хүн байхын утга учир ину

Нийгмээр, бултаараа, нийтээрээ бушуухан төлөвшиж, эрхээ мэдэж бусдаас нэхэхээс гадна үүргээ ухамсарлаж бусаддаа шаардлага тавьдаг, бие биенээ өөрийнхөө зорилгод хүрэх хэрэгсэл болгон харж, арга болгон харьцалгүй, өөрийн үнэт зүйл, ирээдүйн өвөө бүтээхийн төлөө соёл, ёс зүй, эерэг хандлага, эрдэм мэдлэг, туршлага, үнэ цэнээрээ тосоо гартал өрсөлдье ээ! Монгол хүн байна даа энэ чинь одоо...
#хайр #хүндлэл #өөрчлөлт

Крипто бирж

Монгол Улс богино хугацаанд криптовалют болон секюрити токен хосолсон 4 виртуал хөрөнгийн биржтэй боллоо. Дижитал бирж, криптовалют, койн, цахим арилжаа, виртуал хөрөнгийн тухай хэлэлцсэн 57 дахь дугаарын зочдоор хувьцаагаар баталгаажсан токен гаргаж 16.7 тэрбум төгрөг босгосон Монголын анхны крипто бирж болох Trade.mn-ийг үүсгэн байгуулагч Г.Лхамсүрэн, Монголд төдийгүй олон улсад анх удаа Ард койн гаргаж, одоогоор 1.3 ихнаяд төгрөгийн арилжаа хийгээд байгаа DAX (Digital assets exchange) цахим хөрөнгийн биржийн захирал Ч.Ганзориг, 15 тэрбум ам.долларын үнэлгээтэй Bittrex биржийг хөрөнгө оруулагчаар Монголд татан оруулж ирсэн, 170 төрлийн криптовалют арилждаг CompleX биржийн ерөнхий захирал М.Хатанбүүвэй, 30 сая ам.доллараар олон улсад бүрэн даатгагдсан Coinhub биржийн гүйцэтгэх захирал О.Баттулга нарыг урьлаа.
#блокчэйн #криптовалют #койн #дижитал бирж

Эрчим хүчний ирээдүй

Синдикат ярилцлага – Эксклюсив 11 дэх дугаараар сэргээгдэх эрчим хүчийг онцолж байна. Нэвтрүүлгийн зочноор Ньюком группын удирдах зөвлөлийн гишүүн, Хөрөнгө оруулалт хариуцсан захирал, Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Э.Орчлон уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу. ​​
#эрчим хүч #сэргээгдэх эрчим хүч

Залуу хүн орчноо сольж, өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй!

Монгол экспат болж Мобиком корпорациас KDDI компанид ажиллаж байгаа Ц.Төгөлдөрийг та бүхэнд танилцуулж байна. Тэрээр IoT, Connected Vehicle бизнес хөгжүүлэлт, Стратеги хамтын ажиллагааны хэлтсийн ахлах инженер бөгөөд KDDI корпорацийн Австрали дахь төслийг нь хариуцдаг.
#залуу хүн #мэдээллийн технологи #харилцаа холбоо #мобиком #монгол экспат

Ажлын байрны бэлгийн дарамт

Ажлын байрны бэлгийн дарамт насанд хүрсэн, ажил хөдөлмөрийн талбарт хөл тавьсан хүн бүрийн анхаарах ёстой сэдэв бөгөөд Синдикат ярилцлага 55 дахь дугаараар энэ сэдвийг онцолж байна. Ажил хийж байгаа нэрийн дор хэн нэгэн эмэгтэй ганцаараа дарамтанд орж, айдсаа илэрхийлж, доромжлолыг сөрж, эрхээ хамгаалж чадахгүй шаналах ёсгүй. Эрүүл соёл, ёс зүйтэй орчныг бүрдүүлэхийн тулд төр, хувийн хэвшил бүгд үлгэрлэх ёстой. Тэр дундаа төрийн албаны манлайлал бэлгийн дарамтгүй ажлын байрыг бий болгоход маш чухал. Нэвтрүүлгийн зочдоор Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, доктор Д.Сүнжид, нийтлэлч Д.Түмэн-Өлзий, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
#хүний эрх #хүчирхийлэл #бэлгийн дарамт #ажлын байрны бэлгийн дарамт