Синдикат ярилцлага – Эксклюсив 11 дэх дугаараар сэргээгдэх эрчим хүчийг онцолж байна. Нэвтрүүлгийн зочноор Ньюком группын удирдах зөвлөлийн гишүүн, Хөрөнгө оруулалт хариуцсан захирал, Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Э.Орчлон уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
#эрчим хүч
#сэргээгдэх эрчим хүч
Феминизм гэж юу болох, хүний эрхийн язгуур ойлголтын мөн чанар, боловсрол, хүмүүжлийн зааг ялгаа, хүний үнэ цэнэ, эрхэм чанар, жендер, эмэгтэйчүүдийн эрх, эрчүүдийн үүргийн талаар хэлэлцлээ. Эмэгтэйчүүдийн "үнэлэгддэгүй" хөдөлмөрийг үнэлж, мөнгөжүүлбэл хэдэн их наядаар улс орны эдийн засаг нэмэгдэх боломжтойг та мэдэх үү? Эрчүүд жаахан соёлтой байх гэхээр “шалчигнасан” болоод доошоо ордог, эмэгтэйчүүд жаахан "бүдүүлэг" болохоор муухан эрээс дээр гээд магтаал болдог нийгэмд бид амьдарч байгааг та хүлээн зөвшөөрөх үү? Синдикат ярилцлагын 21 дэх дугаарыг бүрэн эхээр нь текст болон видео хувилбараар хүлээн авна уу.
#хүний эрх
#жендер
#хүйс
#эмэгтэйчүүд
#эрчүүд
#феминизм
Синдикат ярилцлагын тав дахь тусгай дугаар энэ удаа Япон Улсын нийслэл Токио хотоос та бүхэнд хүрч байна. Зочин маань Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Сүмо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал байлаа. Ажил, амьдрал дээрээ тултал хийж чаддаг зүйлтэй, түүгээрээ бусдаас ялгарч чаддаг "дархан мэх"-тэй болох ёстойг дөнгөж 22 настайдаа Сүмогийн их аварга болсон тэрбээр хэлж байв.
#сүмо
#бөх
#зорилго
#тэмүүлэл
#дархан мэх
#ёс суртахуун
#хүмүүжил
#сахилга бат
#аварга
#их аварга
Колумб улсын ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Juan Manuel Santos-тай уулзах завшаан тохиов. Мань эрийг Time сэтгүүл дэлхийн хамгийн их нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулж байсан бөгөөд Колумб улсын түүхэнд хамгийн олон хүний саналаар 2010 онд ерөнхийлөгчөөр сонгогдож, 2014 онд бас улиран сонгогдож байв.
#авилга
#боловсрол
#залуус
#улс төр
#өөрчлөлт