Индра

@indra
78
нийтлэл
2,846,771
уншигдсан
1,622
сэтгэгдэл

Хятадын хүчтэй гадаад бодлого

Си Зиньпин эрх барих энэ хоёрхон жилийн хугацаанд л гэхэд хятадын гадаад бодлого эрс идэвхжиж ирж байна. Мэдээж хятадын бодлогын уламжлал, залгамжийг чанд барихын хажуугаар бас өөрийн онцлогтой гадаад бодлогын шинэ дүр төрхийг бий болгож байгаа хэрэг юм.
#дэлхий дахинд #нийтлэл

Буурал түүхт Си Ань хот

Бээжинд ховорхон тохиох болсон хурц нартай цэлмэг өдөр Хятадын эртний нийслэл Си Ань хот руу хөдөллөө. Энэ хотыг аль хэдийнээс үзэхийг мөрөөдөж байсан болохоор богцоо үүрээд баяртайяа замд гарсан билээ. Си Ань 3000 жилийн тэртээгээс 13 династийн нүүрийг үзсэний хамгийн сүүлийнх нь 1000 жилийн өмнө тохиожээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Тун нь тодорхойгүй увидаст тан буюу Монгол Хятадын нөхөрлөл

Хятадын дарга Си Зиньпин “Өнөөгийн Монгол, Хятадын харилцаа бол тус бүс нутгийн хамгийн эв зохицолтой харилцааны нэг болж чаджээ” хэмээн үнэлсэн байдаг нь зүгээр нэг хэлсэн бус. Си Зиньпиний гадаад бодлогод тулгарч байгаа том сорилтын нэг нь эргэн тойрны хөрш бүс нутагт нь урьд хожид тулгарч байгаагүй ээдрээтэй гүн гүнзгий өөрчлөлт гарч байгаа явдал юм.
#улстөр #нийтлэл

Хятадын эрчим хүч: Далай хийгээд дусал

Уг нь Хятад 2020 он хавьцаа АНУ-ыг эдийн засгаараа гүйцэх байх гэж мэргэжилтнүүд тооцоолж байтал энэ жил гүйцэх шинжтэй болчихлоо. Гэтэл хятадын эрчим хүчний түүхий эдийн хангамж гаднаас хамаарах нь нэмэгдсээр байгаа талаар, тухайлбал газрын тосны импортын хамаарал 58%, байгалийн хийнх 31% хүрээд байгааг дурддаг.
#эдийн засаг #нийтлэл

Гүүгл-Монгол хэл-Хэл шинжлэл

Гүүгл дээр монгол хэл оржээ. Одоохондоо үгийн сан цөөн, ойр зуурын холбоо үг, энгийн өгүүлбэр төдийг орчуулж байна. Мэдээж засварлах зүйл байгаа ч энэ бол гайхамшигтай сайхан үйлс. Энд гэхдээ гүүглийн монгол хэл ямар байгаа тухай ярих гэсэнгүй.
#нийгэм #нийтлэл

Соёлоор дамжсан зөөлөн хүч-Хятад

Өнгөрсөн жил зөөлөн хүчээр эхний 30-д орсон орныг жагсаахад Англи 1-д, АНУ 2-т гэх мэтээр бичигдэж Хятад 22-т жагсчээ. Азиас Япон 6-д, Өмнөд Солонгос 11-д явж байгаа нь дээгүүрт орсон хэрэг. Магадгүй энэ үзүүлэлт Монголд бас багцаатай байж болох юм. Иргэдээс авсан санал асуулгаар монголчуудын хамгийн элэгтэй орнуудад Азиас Япон, Солонгос тэгээд сүүлд нь Хятад явдаг.
#нийгэм #нийтлэл