ШХАБ-д элсэх талаар нийгэм болон судлаачдын үзэл бодол ийнхүү ялгарч байгаа ч, төр засгийн шийдвэр гаргагчдын дийлэнх нь өнөөдөр ШХАБ-д элсэхээр шамдах шаардлага тулгараагүй гэж байгаа нь харагдаж байна.
Саяхан танилцуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны гүнзгийрүүлсэн дүн шинжилгээнээс харахад эрчүүдийн хүчирхийлэл үйлдэх гол нийгмийн эрсдэлт хүчин зүйл нь боловсролын түвшин доогуур, ажилгүйдэл ба ядуурал, зан үйлийн эрсдэлт хүчин зүйл нь архи согтууруулах ундааны хэт хэрэглээ байв. Мөн бусад эрчүүдтэй зодоон цохион хийх, гэр бүлээс гадуур харилцаатай байх нь ойр дотны хүнээ хүчирхийлэх бас нэгэн зан үйлийн эрсдэлт нөхцөл болж байна.
Өмнөд Монгол бол 1.2 сая х.д.км талбайтай, Монгол, Орос улсуудтай хил залгадаг том нутаг. БНХАУ-ын өөртөө засах таван бүс нутгийн нэг нь. Хүн ам нь 24 сая, тэдний 4.0 сая нь Монголчууд. Байгалийн баялаг арвин, төмрийн хүдэр, нүүрс гэх мэт ашигт малтмал их, ялангуяа газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг.
Нэг талаас хэт барууны намууд, популист улс төрчид сэтгүүлчийн ажлыг хамгийн эрсдэлтэй мэргэжил болгож хувиргав. Үнэнийг хэлэх үнэ амь насанд хүрэх боллоо.
Шаардлагатай хөрөнгө, мөнгө босгох ажлыг юуны өмнө орон нутагт иргэд, аж ахуйн нэгжээс хураан авч буй татвар, төсвийн бусад орлогын наад зах нь гуравны нэгийг, тодорхой татварын талаас илүүг иргэдийнх нь мэдэлд үлдээх шаардлагатай болоод байна.