Жаргалсайхан

@jargalsaikhan
545
нийтлэл
28,622,092
уншигдсан
14,635
сэтгэгдэл

Эмэгтэйчүүдээ хүчирхийлсээр байх уу?

Саяхан танилцуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны гүнзгийрүүлсэн дүн шинжилгээнээс харахад эрчүүдийн хүчирхийлэл үйлдэх гол нийгмийн эрсдэлт хүчин зүйл нь боловсролын түвшин доогуур, ажилгүйдэл ба ядуурал, зан үйлийн эрсдэлт хүчин зүйл нь архи согтууруулах ундааны хэт хэрэглээ байв. Мөн бусад эрчүүдтэй зодоон цохион хийх, гэр бүлээс гадуур харилцаатай байх нь ойр дотны хүнээ хүчирхийлэх бас нэгэн зан үйлийн эрсдэлт нөхцөл болж байна.

ТӨМӨР НУДАРГАН ДОР

Дарангуйлагч өөрийн давуу эрх, аюулгүй байдлаа хангах зорилгоор дайснуудыг тагнаж илрүүлэх, шийтгэх тусгай хүчний байгууллага бий болгож, бэхжүүлэн өргөжүүлдэг. Улс орноо айдас хүйдэст автуулснаар, хуулиас ангид, хязгааргүй бүрэн эрхэт “хаан” болж, хувь хүнийг тахин шүтэх үзэл бүрэн биелэлээ олдог. Эцэст нь эсвэл төрийн эргэлтээр зайлуулагддаг, зарим нь үхэн үхтлээ дарладаг.

РОМЫН ПАПЫН АЙЛЧЛАЛ БА ҮР ДҮН

“Танай өвөг дээдэс олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн. Энэ нь олон шашин зэрэгцэн оршиход ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж, эв эеийг сахиж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газрууд оршин байсан явдал гэрчилнэ. Ийм учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй.

ИХЭЭХЭН ХҮЛЭЭЛТ ҮЛДЭЭСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН

Энэ чуулганд гадаадын 500 төлөөлөгч оролцсоны гуравны нэг нь РиоТинто групптэй холбоотой ажээ. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, 150 жилийн түүхтэй, зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум доллар, 55 мянган ажиллагсадтай, дэлхийн хоёр дахь том уул уурхайн компанийн ТУЗ-ын бүх гишүүд, гүйцэтгэх удирдлагын баг ирэв. Мөн тус группын хувьцаа эзэмшигчид, 35 улсад төслүүдийг нь санхүүжүүлдэг банк санхүүгийн тэргүүлэх 45 байгууллагын болон, олон улсын хэвлэл мэдээллийн томоохон төлөөлөл оролцов.

Ухаалагаас оюунлаг ертөнц рүү

5G технологи нь МУ-д бусад орноос хоцорч, 2023 оны сүүлээр, эсвэл 2024 оны эхээр нэвтрэх ажээ. Хоцорч буйн гол шалтгаан нь Монгол шиг жижигхэн зах зээл дээр 4-5 оператор байгаа тул шинэ технологи нэвтрүүлэх тус бүрийн зардал нь том оронтой харьцуулашгүй өндөр юм.

ЯПОНЫ ТЭМДЭГЛЭЛ

Тэрээр Японы хамгийн урт дүүжин явган гүүр лүү харсан цонхтой шинэ байшиндаа Монгол зургийн галарейтай. АЗ, ТШ Н.Чүлтэм гуайн 6-7 зураг, өөр олон арван алдартай бүтээлүүд байна. Төрсөн нутаг Ойтадаа, жуулчин татах гэж олон мод тарих төсөл эхлүүлжээ. Уулын орой дээр хувийнхаа 2 га газарт 100 мянган мандарваа (dahlia) цэцэг, 1000 сакура тарих гэнэ. Мөн таван үеэрээ амьдарсан 140 жилийн настай модон байшингаа сэргээн засна гэнэ. Эгэл мөртөө агуу хүн. Тэтгэвэрт гараад шинэ амьдрал эхэлдэг ажээ. Нас бол тоо л юм даа. Go Go Shimizu-san!!!