AI ухаалаг системийг замыг хөдөлгөөний хяналтад хэрэгжүүлээд эхэлчихлээ. Түгжрэл дээр их олон ажил бий. “Хоёр машин шүргэлцэхэд л цагдаа, даатгалаа хүлээгээд зам таг гацдаг. Зам тээврийн ослын дуудлагын 70 орчим хувь нь хоёр машин шүргэлцсэн гэх дуудлага байдаг. Энэ тохиолдолд цагдаа очихгүйгээр асуудлаа шийдээд, маш хурдан замаа чөлөөлж, салдаг зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Дэлхийн олон орон аль хэдүйн энэ төрлийн ослыг технологиор шийддэг болчихсон. Дрон нислээ, ослын зураг авлаа, хэмжилт хийлээ, замаа чөлөөллөө, ингээд асуудал шийдэгддэг. Замдаа явж байхад нь хохирлын хэмжээ бодогдож, буруутай этгээд нь тодорхой болно”
Бид хоёр талд гарчихсан, биесээ муухай хараад байгаа юм яг үнэндээ байхгүй. Нэг нам гэдгээ маш сайн мэддэг. Кофегоо хувааж уугаад, санал бодлоо солилцоод, инээж хөхрөөд л явцгааж байгаа. Хоорондоо муудна гэж юу байхав дээ.
Өнөө үед улам бүр үгүйлэгдэж байгаа зүйл гэдэгт би хэзээ ч эргэлздэггүй. Хүн хоорондын харилцаанд ч тэр, бизнесийн харилцаанд ч тэр, улс хоорондын харилцаанд ч тэр Үг, үйлдэл, үр дүн гурав яв цав нийцэж байж итгэл, хүндлэл сэргэнэ. Энэхүү зарчмууд маань “Хөдөөгийн сэргэлт”-д ч маш чухал байна (инээв
Л.Оюун-Эрдэнийг гаднаас харахад зөрчилд дуртай хүн мөн үү. “Үзэлцэнэ ээ” гээд дайраад байх дүр мөн үү. Хэн нэгэнтэй түрүүлж муудалцаан үүсгэж байсан удаа түүнд байхгүй байх. Нөхөр бол өөрийнхөө яаж харагдаж байгааг анзаарах ч сөхөөгүй цаг хугацааг туулж байх шиг байна. Залуу зүрх, зориг ч гэмээр юм уу. Энэ дотор нь нийгэмд буруу зөрүү ойлгогдсон зүйлс байдаг биз. Ойлголт бол нэг хэрэг. Он жилүүдийн дараах эерэг дүнгүүд түүний ажлаас харагдах ёстой. Лав л тэр үр дүнгээс Монголын ард түмэн өнөөдөр хүртэж байх шиг байна.
Сонин юм даа, ардчиллын суурь үнэхээр сайнтай дүүрэг шүү дээ. Баянголоос илүү гэж боддог байлаа. Сүүлийн найман жил нийслэлийн дүүргүүдээс анхлан, ганцаараа ардчиллыг бүрэн дэмжиж, АН ганцаараа засаглалыг нь барьж, УИХ-ын сонгуулиар дүүрэн ялалт байгуулдаг тус дүүрэг энэ удаагийн орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээлээ.
#улстөр
#нийтлэл
Нэг нэршил бий болгох цаг одоо болж.