Түгжрэлийг бууруулахад онцгой нөлөөтэй Зайсангийн гүүр, Яармагийн гүүрний ажил эхлээд 30-40 хувьтай явж байна. Цаашлаад хувийн хэвшлийнхний маань эхлүүлчихсэн 45 ажил хотод байна. Тэдний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх санхүүгийн эх үүсвэр, дэм тус болохыг хотын зүгээс хичээж байна. Нийслэлийн зүгээс байгалийнхаа баялгийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шийднэ. Өнөө уурхайгаа л хэлж байна л даа, би.
Өнөөдөр Ч.Өнөрбаяр Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. “АН жижгэрэх юм бол Монгол дэлхийд жижгэрэх болчихоод байна” гэж тэр ярьж байгаа. Сөрөг хүчний залуу сэхээтний энэ үг хүмүүст нэгийг бодогдуулж байна. Тэр эмх цэгцгүй шүүмжлэлээр сонгуулийг дуусгахгүй. Монголчууд яаж ч биенээ мэрлээ гэсэн улс дотроо учраа олцгооно. Ганцхан бидний дотроо байгаа маргаанд гадны хүчин зүйлийн нөлөө орчих вий гэж Ч.Өнөрбаяр болгоомжилж байна.
Хаалттай байсан Монголын хилийг гадна тивд нээлээ. Нөхцөл байдал гадна дотногүй хүнд байгаа ч гарцаагүй хүндэтгэх шалтгаантай бүх хүмүүст дэлхийн арван зүгт нисэхийг нь зөвшөөрлөө. Эрсдэл үүрээд иргэний эрх чөлөөгөө дээдэллээ. Коммунист улс биш байхын гайхамшиг нь энэ. Хууль, дүрэм журамаа дагаад дэлхий рүү нис. Энэ бол лав л хоёр хөршид хориотой байгаа эрх чөлөө. Их газрын гүнд, хэт их хоёр гүрний дундах ардчиллын баян бүрд Монгол улс гэдэг нь өөрөө энэ юм.
Анх бол 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автоматажсан, баяжуулах үйлдвэр байгуулах том зорилго тавьсан ч ус, төмөр зам, технологийн дэвшлүүдээ орхигдуулсан байв. Одоо энэ асуудлуудыг эхнээс нь эмхэлж цэгцэллээ. Цааш хийх, засч сайжруулах ажлууд олон бий. Компанийн санхүүгийн асуудлуудыг стандартад нь оруулсан.
Олимпын хорооны дөрвөн давхрын коридороор цэмцгэр өндөр залуу “За, та намайг их хүлээлээ юу?” хэмээн шуурхай алхсаар орж ирсэн нь МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг. “Олимпын хорооны хийж буй ажлуудыг Танаар дамжуулан олон нийтэд хүргэхсэн гэж бодлоо” хэмээн уулзалтын эхний үг урсан гарч, ярилцлага хэдийн эхэлжээ. “Ямар сэдвээр ярилцах вэ?” гэсэн оршил ч хэрэг болсонгүй. Цай ууж, хууч хөөрөв. Тэрээр “Та наад диктофоноо асаасан уу?” гэж нэг асуугаад, нээлттэй яриагаа үргэлжлүүлсэн юм.