Хашчулуун

@khashchuluun
125
нийтлэл
4,600,191
уншигдсан
818
сэтгэгдэл

Наанаа зөөлөн мушийчихаад, цаанаа чанга зуусан араншин...

Цаг хугацааны шалгуурыг хүлээхгүйгээр одоо хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ барьцаалагдаагүй улс төр хийж байна. Залуу улстөрчид дутуу хийж алдаа гаргах аюул байдгийг улс төр судлаачид бичдэг. Одоо Л.Оюун-Эрдэнэ дутуу сэрвэгнэж байж алуулах хэрэггүй. Зүгээр л гүйцэд хий... Наанаа зөөлөн мушийчихаад, цаанаа чанга зуурсан байдаг зан араншин чинь чамд тус болно. Харин энэ чинь Монголын заяанд хэрэгтэй зөв араншин юм даа...

Ноцтой үгс...

Л.Оюун-Эрдэнийн хэл­сэн ноцтой үгсийг мартаж болохгүй. Шударга бу­сын хонгилыг өрөгчид бо­лох Монголын хуулийн байгууллагын толгой хүмүүс Сингапурт очиж “Дараагийн эзэн хэн байх вэ, бид яаж өөрсдийн албан тушаал дээрээ үлдэх вэ” гэхчлэн Монголын ардчилал, иргэдийн сонголтоос гадуур төр барьж тоглох, наймаалцах хуйвалдаан өрнүүлснийг Л.Оюун-Эрдэнэ нийгэмд хэлсэн.

Эрдэнэт-Оюу толгой-Хөгжлийн банк... одоо Л.Оюун-Эрдэнийн онгичих газар юу вэ

Одоо түүний дөрөв дэх “удар” юу байх вэ. Үүнийг олон хүн хүлээж байна. Ер нь бол Таван толгой л байх болов уу. Байгаасай ч гэж хүсч байна. Яагаад гэвэл яг яваад орчих зан чанар түүнд байна. Хэрэв тийм бол Таван толгойн нүүрснээс шанага шанагаар авч амташсан улстөрчдөд тэр дайн зарлана. Хариугүй зарлах гээд ч байгаа юм шиг мэдрэмж бас төрөөд байгаа шүү.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал: Ерөнхийлөгч асан хоёр хүний ойлголцол АН-ын эв нэгдлийн гол хөшүүрэг болно байх

Бид хоёр талд гарчихсан, биесээ муухай хараад байгаа юм яг үнэндээ байхгүй. Нэг нам гэдгээ маш сайн мэддэг. Кофегоо хувааж уугаад, санал бодлоо солилцоод, инээж хөхрөөд л явцгааж байгаа. Хоорондоо муудна гэж юу байхав дээ.

АН-ын залуус аль юм болгон өвгөдийнхөө ард нуугдах гэсэн юм бэ

Ганц үнэнийг АН-ын залуу үед хэлье. Ах нар чинь салахгүй байгаа бол тэднийг золиосолсон улс төр хийцгээ. Яг Т.Аюурсайхан шиг, Л.Оюун-Эрдэнэ шиг... Улс орныг удирдах, өөрийн чадлыг сорих боломжийг ингэж олж авдаг юм. Ах нарын дэмжлэгээр улс төрд гарч ирж, улс орныг удирдана гэсэн ойлголт лав л энэ цаг үед АН-д байхгүй.

Америкт амьдардаг Сарана охин минь, Монгол тийм биш байгаа шүү...

Сошиал орчин, цахим сүлжээ, зурагтын мэдээнүүд... энэ бүгд Монголыг гутаасан мэдээллээр дүүрэн байгааг ойлгоорой. Монголын цөөнгүй иргэн Монголыг муу муухай харагдуулахад идэвх зүтгэлтэй оролцдог юм, битгий хууртаарай. Сайхан Монгол орондоо тавтай морил, Сарана. Нутгийн зуны сайхан улирал хаяанд ирлээ...