-Түгжрэл дээр их олон ажил бий. Хоёр машин шүргэлцэхэд л цагдаа, даатгалаа хүлээгээд зам таг гацдаг. Зам тээврийн ослын дуудлагын 70 орчим хувь нь хоёр машин шүргэлцсэн гэх дуудлага байдаг. Энэ тохиолдолд цагдаа очихгүйгээр асуудлаа шийдээд, маш хурдан замаа чөлөөлж, салдаг байх зохицуулалт зайлшгүй шаардлагатай.
Дэлхийн олон орон аль хэдийн энэ төрлийн ослыг технологиор шийддэг болчихсон. Дрон нислээ, ослын зураг авлаа, хэмжилт хийлээ, замаа чөлөөллөө, ингээд асуудал шийдэгдчихнэ.Замдаа явж байхад нь хохирлын хэмжээ бодогдож, буруутай этгээд нь тодорхой болно. Үүнийг нэвтрүүлэх гээд ажиллаж байна.