Гарман дээр морио сольдоггүй гэсэн чинь яалаа даа.
Би УИХ-ын танхимд хэлж байсан. “Шударга ёсны төлөө тэмцэлд үргэлжлэл бий” гэж. Би хэлсэндээ хүрч эхлүүлсэн ажлаа дуусгана.
Дэлхий нийтээрээ ардчиллын гажуудлын талаар ярьж байна. Засах залруулах маш их юм байна. Монголын ардчилал ч гажуудсан гэдгийг ардчиллыг дэмждэг эрүүл соргогууд нь хүлээн зөвшөөрсөн. Ялангуяа Ардчилсан намынхан үүнийг ойлгосон нь том алхам.Гажуудлыг засч, зөв замд нь оруулахын тулд “асан”-гууд биш болох хэрэгтэй. Ерөнхий сайд Тэр, салбарын сайд Тэр,газрын дарга Тэр, УИХ-ынгишүүн Тэр болж, гажуудлаа засна биз ээ хэмээн баярын өдрөөр тань ерөөе.
Нийтлэлч Артгаа, Артанъян гэхээр хүмүүс мэднэ. Харин Д.Түмэн-Өлзий гэж жинхэнэ нэрийг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй биз. Түүний бүтэн нэрийг Долгорын Түмэн-Өлзий гэдэг. Аав Долгор ХААДС-д,харин ээж Бадам 32 дугаар дунд сургуульд багшилж байжээ.
“Залуу үеийнхэн одоо улс орноо авч яваг ээ. Алийн болгон бид тээг болохов. Одоо бид болоо шүү дээ” гэж АН-ын хуучны хэд С.Баяр шиг хэлээд сууж болох л байсан.