Мөнгөндалай

@mungundalai
153
нийтлэл
5,648,304
уншигдсан
4,130
сэтгэгдэл

Э.Булган: Аудитор бол санхүүгийн салбарын дүрс, оношилгооны эмч гэсэн үг

“Нексиа Глобал Монголиа Аудит” компанийн гүйцэтгэх захирал, АССА, CPA, CPTA Э.Булгантай ярилцлаа.

Ө.Ганзориг: Дэлхийн эдийн засгийн форумд оролцох ньулс орноо сурталчилж,хөрөнгө оруулалт татах том боломж

Дэлхийн эдийн засгийн форум эхэлж байна. Жилд хоёр ч удаа чуулдаг уг форумд манай улстогтмол ​оролцдог. Тус форумын зорилго, үйл ажиллагааны талаар уншигчдад мэдээлэл өгөхөөр ​Дэлхийн эдийн засгийн форумын2016 оны залуу манлайлагч ​Ө.Ганзоригтой ярилцлаа. ​

Шинэ нэгдсэн эвсэл буюу уламжлал, шинэчлэлийн хоршил

Их засаг Үндсэн хуульд тусгагдсан 18 хувьсгалын зөвхөн баялгийн хувьсгалыг хийхэд л Монголын иргэн бүрийг эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх боломжтой нь харагдаж байгаа юм. Тэгэхээр шинэ Үндсэн хуулийн 18 хувьсгалыг цогцоор хэрэгжүүлбэл манай улс дэлхийтэй өрсөлдөх хэмжээнд хэдийнэ хүрэх нь.

ЧИН СЭТГЭЛ БУЮУ ЯПОН ЁС ЗҮЙ

Наран ургах зүг рүү дэлхий нийтээрээ анхаарал хандуулаад хэд хонолоо.
#нийгэм #нийтлэл

АН 60:40, МАН 50:50-ийн учир

Ямар ч байсан гишүүдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь нэг хүний шийдвэр дангаар хүчтэй байдгийг саармагжуулах сайн талтай. Төлөөллийн ардчиллын гол элемент нь парламент. Парламентаа илүү чадавхжуулах шаардлагаар тоог нэмэх гэсэн Амарбаясгалангийн тайлбар ч бас бодох л зүйл. Харин МАН-ын 50:50 гэсэн хувилбар уу, АН-ын 60:40 гэсэн хувилбар уу.

Солонгон эдийн засаг хүсээд байгаа бол Танхимын хуулиа л батал, гишүүдээ

Хуулийн хамгийн том нэг үр дүн нь үйл ажиллагааны чиглэлээр дагнасан салбар танхим байх явдал юм. Энэ нь бизнес эрхлэгчдэд төдийгүй төрийн үйл ажиллагаанд ч ашиг тустай. Үйл ажиллагааны салбараар дагнасан танхим бий болсноор тухайн салбарын бодлого зангидагдах бөгөөд төрийн бодлого боловсруулахад оролцохоос эхлээд төрийн байгууллагуудад салбарын нэгдсэн дуу хоолойг хүргэх хүчтэй нөлөөлөл үзүүлэх боломжтой болно. Тухайн төрлийн бүх бизнес эрхлэгчид нэгдсэн хүчтэй бүтэц бий болж, дундаа асуудлаа ярилцсанаар хамтдаа өсөн дэвжиж, эрх ашгаа хамгаалах боломжийн хувьд мэдэгдэхүйц дээшлэх юм.