NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Nepko books үзэсгэлэн худалдаа

Нэпко хэвлэлийн газар эрхэм хүндэт уншигч та бүхнийг 2015 оны 09 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд CENTRAL TOWER-ын дэлгүүр 3-р давхарт зохион байгуулагдаж буй НЭПКО хэвлэлийн газрын эрхлэн гаргасан номууд болон TASCHEN бусад хэвлэлийн газруудын гадаад номын үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, дэлхийн ном хэвлэлийн зах зээлд тэргүүлэгч Taschen-ий гайхамшигт номуудыг таашаан сонирхохыг урьж байна.
#чөлөөт цаг #нийтлэл


ТӨРИЙН СОЁРХОЛТ ДОРЖГОТОВ

Монгол улсын төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготовын уран бүтээл, нийтлэлийн түүвэр. Хувийн өмч нийтэд шилжив, Цайлган инээд цалгисан хөнгөмсөг насны яриа (1970-1984), Хэрсүүжих тусам хошигнол ургадаг (1976-2000), Шооч араншин нас дагаж уярдаг (1978-2005), Ёж егөө нулимсанд унтардаг (1992-2014), Хонгилын мухарт ёлтойх гэгээ (1992-2010), Үл алдрах итгэл (2010-2023), Түүх бол сургамж - багш бөгөөд залуурч - луужин (2010-2024), Шог зохиолч хулгай хийхээр гарлаа (2015-2024) гэсэн 7 хэсэгт нийтлэлээ хуваан энэхүү номдоо багтаажээ.

МОНГОЛ ТҮҮХ; НҮҮДЭЛЧИН КОММУНИСТУУДЫН СҮҮЛЧИЙН ХАГАРАЛ ЗӨРЧИЛ ЗӨРӨЛДӨӨН

Энэ удаагийн (энэ сүүлчийнх нь байх) дөрөв дэх хэвлэлд олон бүлгийг тэр чигээр нь шинэчлэн зассанаас гадна нэлээд бүлгийг цоо шинээр бичлээ. Харьцуулахад анхны хэвлэл 500 хуудастай 445 эшлэлтэй байсан бол энэ дөрөв дэх хэвлэл 1 300 орчим хуудастай 2 000 орчим эшлэлтэй болжээ.


СИСТЕМЭЭР СЭТГЭХҮЙ: (СЭТГЭЛГЭЭ), БҮХ ЦАГ ҮЕИЙН БИЗНЕСИЙН ХАМГИЙН АУГАА ТАВАН НОМЫН НЭГ

Бүтээмж, амжилтад саад болж буй суралцахуйн “хөгжлийн бэрхшээлийг” компаниуд суралцагч байгууллагын зарчим баримтлан даван гарч, шинэ сэтгэлгээ хөгжүүлж, хамтын хүсэл тэмүүллийг бадрааж, цаг ямагт суралцах замаар чин сэтгэлээс хүсэж буй үр дүндээ хүрч чадна гэдгийг Сэнгэ харуулжээ.