Отгонбаяр

@otgonbayar
339
нийтлэл
17,575,636
уншигдсан
5,121
сэтгэгдэл

Дэлхийн төвөөс зугтах “монгол геополитик”

Зарим хүн 2014 оныг “Орифлемийн Оюунгэрэлийн тооллын анхдугаар он” гэх. Одоогоос жилийн өмнөх 12 дугаар сарын 21-нд дэлхий сүйрэх онолын маргааныг энэ эмэгтэй тэргүүлж явсан учраас тэгж хошигносон хэрэг. Үүнээс ч дор нь “дэлхий сүйрэх нь сүйрнэ, Монгол ганцаараа үлдэнэ” гэх хамгийн тэнэг тайлбар ч тэр үеэр явсан.
#улстөр #нийтлэл

Өрөөсөн “гар”-гүй Ерөнхий сайд өнөөдөр биш ч, маргааш огцорно

Муу амлаж, улстөрийн тогтворгүй байдлыг өдөөж байгаа юм биш шүү. З.Энхболдыг дэмжиж, Ч.Сайханбилэгийн эсрэг бол бүр биш. Хэн Ерөнхий сайд, хэн намын дарга байхаас үл хамааран өнөөдөр үүссэн улстөрийн нөхцөл байдал хэзээ нэгэн цагт бий болох л байв.
#улстөр #нийтлэл

Х.Тэмүүжингийн шинэчлэл новшийн бол, О.Баасанхүүгийн санал бүр илүү новшийн

Санаандгүй явж байгаад сайхаан эхнэртэй болчихлоо гэж үг байдаг юм гэсэн. Тэрэн шиг МАН санаандгүй сууж байгаад өөрсдөө огт нүүдэл хийхгүйгээр улстөрийн илүү сайн хожилд хүрч болох таатай байрлалд оччихлоо.
#улстөр #нийтлэл

Украинаас ирсэн хоёр мессеж

Сүйрч, сөхрөхдөө хүрвэл улс орон ч амархан ажээ. Ердөө сар хүрэхгүй хугацаанд 45 сая хүн амтай Украин улсаараа сүйрлээ. Дэлхийн газрын зурагт Крымтэй, Крымгүй үлдсэн ч энэ улсын эдийн засаг хэсэгтээ босч ирэхээгүй сөхөрлөө. Украины үйл явдал, цаад шалтгаан нь монголчууд бидэнд зөвхөн “дэлхийн мэдээ” байх нь хангалтгүй.
#дэлхий дахинд #нийтлэл

О.Сүрэн: Тавантолгойн төмөр замыг америкуудаар үнэгүй бариулах боломжтой

УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэнтэй ярилцлаа. Тэрээр мэргэжлийн хүний хувьд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн шинэ төмөр замыг өөрсдөө мөнгө гаргахгүй, бусдаас зээл авахгүйгээр тавих боломж байгаа тухай ярьсан юм.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Ёс суртахуун Харвардын дипломоос ч үнэтэй

Монголын зарим улстөрч “Ямар ард түмэн байна, тийм төр байна” гэх. Ард түмнээ доромжлоод байгаа тэр эрхэм харин өөрөө ямар аргаар УИХ-д сонгогдсоноо мартдаг. Санаанд нь таараагүй парламент бүрдсэнд ард түмнийг буруутгадаг хэрнээ, өөрөө хулгайгаар, булхайгаар сонгогдсон үйлдлээсээ ичдэггүй ёс зүйтэй улстөрчид олон болов.
#нийгэм #нийтлэл